Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Прагийн телевизийн өвөрмөц цамхаг

Чехийн нийслэл Прага хотын Жижковын дүүрэгт орших телевиз радиогийн цамхаг бол манай гариг дээрх телевизийн цамхгуудаас нэлээн өвөрмөц байгууламжийн тоонд зүй ёсоор орно.

1985-аас 1992 онд барьсан 216 метр өндөр гарааны талбай дээр байгаа пуужин төрхтэй энэ цамхаг улсынхаа хамгийн өндөр байгууламж.

Гурван бетонон баганаас  бүрдэх энэ цамхаг дээр телевиз радиогийн нэвтрүүлэх төхөөргүүдээс гадна зоогийн газар, кафе ажиглалтын гурван ч тасалгаа  бий. Цамхгийн цахилгаан шат нь секундэд 4 метр хурдална.

Хамгийн сонирхолтой нь энэ цамхгийн баганууд дээр чехийн нэрт барималч Давид Чернын урласан мөлхөж яваа бяцхан жаалын 10 баримлыг байрлуулсан байдаг.

Жилдээ өөрийн оршин суугчдаасаа 10 дахин олон жуулчин хүлээж авдаг Прага хотын үзэж сонирхох, жуулчдын хөлхөх дуртай газрын нэг нь энэ гайхамшигт цамхаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан