Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Далдуу модны алтан навч”-ны эзнээр Шведийн найруулагч тодорлоо

70 дахь удаагийн Каннын кино наадам өчигдөр орой боллоо. Энэ жилийн шилдгээр Шведийн найруулагч Рубен Остлунд “Квадрат” киногоороо “Далдуу модны алтан навч” шагналыг хүртжээ.

"Квадрат" кинонд орчин үеийн дүрслэх урлагийн музейн нэр хүндтэй сан хөмрөгч, христийн шашинт нэгэн залуу эхнэрээсээ салсан боловч хоёр охиныхоо сайн аав  байж чаддаг тухай өгүүлдэг аж.,

“Далдуу модны алтан навч”-ны дараагийн шагнал болох Гран При шагналыг Францын найруулагч Робин Кампильо “Минутад 120 цохилт” киногоороо хүртсэн байна.  

Шилдэг бүрэн хэмжээний кинонд олгодог “Алтан камер” шагналыг Францын найруулагч Леонор Серрай “Залуу эмэгтэй” киногоороо хүртсэн бол шүүгчдийн нэрэмжит шагналыг Оросын найруулагч Андрей Звягинцев “Хайр сэтгэлгүй” гэдэг бүтээлээрээ хүртжээ.
 
Найруулагч Фатих Акины бүтээл “Гундсан нь” кинонд бүтээсэн дүрээрээ Германы жүжигчин Диана Крюгер “шилдэг эмэгтэй жүжичин”, Линн Рамсейн найруулсан “Чи энд хэзээ ч байгаагүй” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Хоакин Феникс “шилдэг эрэгтэй жүжигчин”, “Мэхлэлт” киногоороо Америкийн найруулагч Софья Коппола “шилдэг найруулагч”-аар тус тус тодорсон бол Каннын кино наадмын 70 жилийн ойн шагналыг Австралийн жүжигчин Николь Кидманд олгосон байна.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан