ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Politico: АНУ-ын 10 хотын зөвлөл Трампыг огцруулах санаачилга гаргалаа

Америкийн орон нутгийн 10 хотын зөвлөл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Төрийн тэргүүн Дональд Трампын эргүүлэн татах ажиллагаа эхлүүлэхийг уриаллаа гэж америкийн Politico сонин даваа гарагт мэдээллээ.
Хамгийн сүүлд Массачусетс мужийн Бостоны ойролцоо байдаг Бруклайн хот ийм санаачилга гаргасан байна. Тэд эхлээд мужийнхаа конгресст Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах боломжийг судлах ажиллагаа эхлүүлэхийг шаардсан юм байна. Массачусетс мужид гэхэд л Кембриж, Амхерст, Пелэм болон Леверетт хотууд ийм хүсэлт гаргасан бол Ньютон хотын эрх баригчид энэ санаачилгыг дэмжих эсэхээ хэлэлцэж байгаа гэнэ.
Калифорни мужийн Лос-Анжелос хотын зөвлөл бүр тавдугаар сарын эхээр Конгресст хандаж ерөнхийлөгчийг огцруулах ажиллагаа эхлүүлэх санал тавьжээ. Энэ санаачилгыг тус мужийн бусад жижиг хотууд дэмжсэн байна. Чикаго хотын эрх баригчид мөн ийм баримт бичиг бэлтгэж эхэлжээ.
Холбооны хэмжээний албан тушаалтан, ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахад хамгийн гол нь “Улсаас урвасан, авлига авсан болон бусад хүнд гэмт хэрэгт” гэж буруутгах ёстой. Ингэхдээ Конгрессын Төлөөлөгчдийн танхим эхлэн буруутгаад Сенат буюу дээд танхимд АНУ-ын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр даргалуулсан шүүх хурал болж шийдвэр гаргана. Тухайн хүний буруутайг нотолж эцсийн шийдвэр гаргахад Сенатын гуравны хоёрын дэмжлэг авах ёстой.
АНУ-д Төрийн тэргүүнээ огцруулах санаачилга гурван удаа гарч байсан түүхтэй. 1868 онд ерөнхийлөгч Эндрю Жонсоныг /1865-1869/ Цэргийн сайдаа хууль бусаар халсан гэж, Билл Клинтоныг худал гэрчилсэн, шүүхийг мэхэлсэн гэж буруутгасан ч хоёуланг нь Сенат зөвтгөжө албан тушаалдаа үлдэж байж.
Ричард Никсон /1969-1974/ бүр Сенатын хэлэлцүүлгээс өмнө огцорсон. Түүнийг “Уолтергейт”-ийн хэргийн улмаас хугацаанаас нь өмнө огцруулсан юм.

0 Сэтгэгдэл