Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ шинэ ангиллын нисэх онгоц тээгчээ усанд тавилаа

АНУ-ын тэнисийн цэргийн флот цоо шинэ ангиллын нисэх онгоц тээгч “Gerald Ford” хөлөг ашиглалтад авч усанд тавилаа гэж  Тэнгисийн цэргийн флотын хэвлэлийн алба мэдээлжээ.  
Хөлөг үйлдвэрлэгч Huntington Ingalls Industries  компани шинэ хөлгөө захиалагчид Виржини мужийн Атлантын далайн эргийн Ньюпорт-Ньюс баазад хүлээлгэн өгсөн байна.

Энэ шинэ хөлөг 2009 онд ашиглалтад хүлээж авсан “Нимиз” хөлөгтэй ээлжлэх зориулалттай юм байна.
Өнөө ашиглалтад байгаа нисэх онгоц тээгч хөлгүүдээс илүү их талбайтай болохоор энэ шинэ хөлөг бүр олон онгоц, нисдэг тэрэг, түлш шатахуун, зэвсэг хэрэгсэл тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. Үүний зэрэгцээ цахилгаан соронзон хөөргөгч, өмнөхөөс боловсронгуй гарааны зурвас зэрэг нь нисэх талбайгаас онгоц хөөрөх хурдыг нэмэгдүүлсэн юм байна.

Энэ хөлөгт өмнөх хөлгүүдээс гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цөмийн хоёр шинэ төхөөрөг суурилуулсан гэнэ.

50 жил ашиглах хугацаатай, 75 онгоц тээвэрлэж хөөргөх чадалтай энэ хөлөгт ажиллах хүний тоо нь өмнөх “Нимиз” хөлгийнхөөс харин цөөн юм байна. “Нимиз” хөлөг дээр таван мянга гаруй хүн ажилладаг байсан бол  Жеральд Форд хөлөг дээр 4539 хүнтэй баг ажиллах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан