Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Японы эзэн хааны эрх мэдлээ шилжүүлэх хуулийг парламент баталжээ
Японы Эзэн хаан Акихитогийн эрх мэдлийг  шилжүүлэх тухай  тусгай хуулийн төслийг  тус улсын парламентын доод танхим  хэлэлцэж баталлаа гэж Japan Today мэдээллээ.
Энэ хуулийн төслийг хааны титмээ өөрийн залгамжлагч Нарухитод шилжүүлье гэсэн өдгөө 83 настай эзэн хааны хүсэлтээр тусгайд нь боловсруулж хэлэлцсэн юм.

Хуульд хааны эрх мэдлээ шилжүүлэх хугацааг хууль баталсны дараах гурван жилд багтаана гэсэн ч хэвлэлүүдийн тэмдэглэснээр бол 2018 оны арванхоёрдугаар сард болж магадгүй гэж байна. Учир нь тэр үед эзэн хаан Акихито 85 нас хүрэх юм.

Эзэн хаан Акихито өнгөрсөн оны наймдугар сард ард түмэндээ хандаж телевизээр хэлсэн үгэндээ өөрийн нь нас өндөр болж албан үүргээ хэрэгжүүлэхэд хүнд болсон  тул эрх мэдлээ шилжүүлж өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Эзэн хааныг амьдад нь эрх мэдлийг нь шилжүүлэх явдал Японы сүүлийн 200 жилийн түүхэнд анх удаа тохиож байгаа юм.

Хуулийн төслийг японы парламентын дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхим энэ сарын 6-нд хэлэлцэж санал хураана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан