Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Путин: АНУ, Орос хоёр байлдвал.....
АНУ, Оросын хооронд томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарвал “хэн нь ч тэсч үлдэхгүй” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэгэхээр Москва, Вашингтон хоёр харилцаатай байх ёстой гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Владимир Путин  америкийн кино найруулагч Оливер Стоунд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна.

Стоун ОХУ-ын тэргүүнээс “Хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарвал таныхаар бол АНУ ялах уу” гэж асуухад Путин “Хэн нь ч амьд үлдэхгүй гэж би бодож байна” гэж хариулжээ.

Владимир Путин бас Стоуны АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон нь хоёр орны харилцааг сайжруулна гэж та найдаж байна уу гэсэн асуултад “Итгэл найдвар ямагт байдаг. Одоохондоо бүх зүйл төгсгөлдөө бүр хүрчихээгүй байна” гэж хариулсан байна.

Америкийн найруулагч Оливер Стоун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тухай олон ангит кино хийх хүсэлтээ бүр 2014 оны арваннэгдүгээр сард тавьж байсан юм. Тэрээр ОХУ-ын төрийн тэргүүнээс “америкчуудын сонсохыг хүсдэггүй” тийм яриаг нь авахыг хүсч байна гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан