Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ираны парламентад зэвсэглэсэн этгээд гал нээлээ
Ираны парламентын хуралдааны танхимд зэвсэглэсэн этгээд гал нээлээ гэж мэдээллийн Tasnim агентлаг дамжууллаа. Одоо ч парламентын ордонд буун дуу үргэлжилж  хэсэг хүнийг барьцаалсан гэж мэдээлж байна. 

Орон нутгийн цагаар өглөөний 10,30 цагт зэвсэглэсэн дөрвөн этгээд парламентын ордонд дайрч ороод хамгаалалтын ажилтнууд руу эмх замбараагүй гал нээсэн гэж ираны ISNA агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар зэвсэгт этгээдүүдийг парламентын нэгэн албан өрөөнд оруулан бүслээд баривчлахаар ажиллаж байна. 
Энэ үеэр бас нэг хүн амь алдаж, найман хүн шархадлаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

Яг энэ үйл явдалтай зэрэгцээд Тегераны ойролцоох Ираныг үндэслэгч Рухолла Мусави Хомейни бунханд ч бас буун дуу гарсан байна. Бунханд бөмбөг дэлбэлсэн гэсэн мэдээлэл ч бас байна. 

Хамгийн сүүлийн мэдээгээр цагдаагийнхан зэвсэгт этгээдүүдээс хоёрыг нь баривчилсан гэж байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан