Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Чех 2019 оноос үслэг амьтан үржүүлэхгүй

2019 оны нэгдүгээр сараас эхлээд Чех улсад арьсыг нь ашиглах зорилгоор амьтан үржүүлэх фирмүүдийн үйл ажиллагааг зогсоон хаах тухай хуулийг тус улсын парламент баталлаа.
“Ийм бизнес XXI зууны хэм хэмжээнд тохирохгүй” гэж энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг Йиржи Коубек хэлсэн байна.

Энэ хуулийг  161 депутатын 132 нь дэмжиж баталжээ. Хуульд “Амьтныг алах, арьсыг нь авах зорилгоор үржүүлэхийг хориглоно” гэж заасан байна. Энд туулай, булга үнэгний аж ахуйнууд  орж байгаа юм.
Одоо үслэг амьтны аж ахуй эрхэлдэг компаниуд нэг жил ажиллаад хаалгаа барих болж байна гэсэн үг. Гэхдээ төр тэдэнд нэг жилийн ашгаас нь хэтрэхгүй нөхөн олговор олгох юм байна.

Ийм хуулийн төсөл санаачлах нь чехийн телевизээр гарсан үнэгний аж ахуйн тухай нэгэн баримтат киноноос эхтэй гэнэ. Энд арьс үйлдвэрлэдэг нэгэн фирмийн үнэг агнаачийн тухай гарсан юм байна.
“Ийм кадрын дараа амьтан үржүүлдэг фирмийн эсрэг санал өгөхгүй байхын аргагүй. Эмэгтэй хүний малгай хийхийн тулд ийм аймшигт зүйл хийж байгааг өршөөхийн арга алга” гэж парламентын байгаль орчныг хамгаалах хорооны тэргүүн Робин Бёних сэтгүүлчдэд ярьжээ.

Чехэд булга, үнэг үржүүлдэг 9 том фирм ажиллаж жилдээ 20 мянга орчим арьс бэлтгэдэг юм байна. Эдгээр аж ахуйнуудын эзэд хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн ч баталж орхисон байна. Гэхдээ парламентын дээд танхим авч үзээгүй, ерөнхийлөгч батламжлаагүй байгаа юм.

“Төр миний хамгийн амжилттай яваа бизнесийг ингээд устгах гэж үү. Би сүүлийн таван жилд хөлс хүчээ гаргаж байж 30 сая крон  олсон. Би бүтээгдхүүнээ зөвхөн улсдаа ч биш АНУ, Орос, Азийн орнуудад гаргадаг. Одоо би юу хийж яаж амьдрах юм” гэж нэгэн фирмийн эзэн Давид Войтишек ярьсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан