Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Их Британийн парламентын сонгуулийн эцсийн дүн гарлаа

Их Британид баасан гарагт болсон парламентын ээлжит бус сонгуулийн эцсийн дүнг зарлалаа. Сонгуулийн бүхий л тойрог хэсгийн саналын хуудсыг тоолж дуусахад Консерватив нам парламентад хамгийн олон суудал авсан  нь тодорхой байна.

Тооллогын дүнгээс үзэхэд консервативчууд 318 мандат авсан бол түүний гол өрсөлдөгч лейбористууд 262 суудал авахаар болжээ. Гуравдугаар байрт Шотландын үндэсний нам 35 суудал авсан байна. Либерал ардчилсан нам 12, Ардчилсан нэгдлийн нам 10, Уэльсийн нам гурван суудал авчээ. Ногоонтны нам мөн нэг суудал авсан байна.

Парламентын ээлжит бус энэ сонгуулийг Европын холбооноос гарах асуудлаар Брюссельтэй хийх хэлэлцээрийнхээ өмнө өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Ерөнхий сайд Тереза Мэй санаачилсан юм.

Сонгуулийн дүнгээс үзэхэд Их Британийн 650 суудалтай парламентад аль ч нам олонхи болж чадаагүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан