Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Москвад насанд хүрээгүй 130 хүүхдийг саатуулжээ

Зургадугаар сарын 12-нд Москва хотын Тверийн гудамжинд сөрөг хүчнээс зохион байгуулсан Авлигын эсрэг жагсаалд оролцогсдоос цагдаагийнхан насанд хүрээгүй 130 гаруй хүүхдийг баривчлан саатуулсан гэж Москвагийн Аюулгүй байдлын удирдах газрын дарга Владимир Черников ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Үүний өмнө Дотоод яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк эсэргүүцлийн цуглааны үеэр хэв журам зөрчсөн 150 хүүхдийг  саатуулсан гэсэн юм. Эд бүгдээрээ хууль бусаар зохион байгуулсан цуглаанд оролцсон хүмүүс гэжээ.

Цуглаан эхлээд эрх баригчдаас зөвшөөрөл авсан Сахаровын өргөн чөлөөнд болох байсан ч 12-ны шөнө сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өөрийн талынхнаа уриалж "Оросын Өдөр" баярын арга хэмжээ болох гэж байсан Тверийн гудамжинд цуглана гэж мэдэгдсэн юм байна.

Навалныйг цуглаанд оролцохоор гарах гэж байхад нь гэрээс нь баривчлан 30 хоног саатуулахаар болсон байна. Сөрөг хүчний өөр нэг удирдагч Илья Яшиныг болохоор цуглаан болсны дараа барьж 15 хоногоор сааатуулсан бол Вячеслав Мальцавыг нь мөн 10 хоногоор баривчлахаар шийдвэрлэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан