Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
АНУ-ын цагдаа Туркийн ерөнхийлөгчийн хамгаалагчдыг баривчлах нь
АНУ-ын цагдаа Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагоны хамгаалалтын 9 ажилтныг америкт курдын жагсагчид руу халдаж, тэднийг зодсон хэрэгт буруутган баривчлах зөвшөөрөл авсан байна.
Туркийн ерөнхийлөгчийг өнгөрсөн тавдугаар сард АНУ-д айлчлах үеэр Вашингтон дахь Туркийн ЭСЯ-ны гадаа курдпыг дэмжигчид жагсч байсантай хамгаалалтын ажилтнууд зодолдсон юм байна.
АНУ-ын цагдаагийн төлөөлөгч Питер Ньюсхэм “Энэ бол хүчирхийлэл, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гэж бид үзэж байгаа. Ийм явдлыг бид тэвчиж чадахгүй” гэж хамгаалалтын ажилтнуудыг баривчлах тухайд хэлсэн байна. Энэ үймээнд оролцсон хэргээр туркийн цагдаагийн гурван офицер, АНУ-ын турк гаралтай дөрвөн иргэн, канадын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
Харин Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагон энэ тухайд “Анкара үүний эсрэг улс төрийн, хуульзүйн аргаар тэмцэх болно” гэжээ. Тэр бас “Хэрвээ хамгаалагчид намайг хамгаалахгүй юм бол би яах гэж тэднийг Америкт дагуулж явах юм бэ” гэсэн байна.
Баривчлах шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа Туркийн гадаад хэргийн дэд сайд Умит Ялчин Анкара дахь АНУ-ын Элчин сайдыг дуудаж АНУ-ын цагдаагийн энэ шийдвэр нь “үнэмшилгүй, бодит бус, хуульзүйн үндэслэлгүй” гэж мэдэгджээ.

Хамгаалалтын ажилтнууд, жагсагчдын хооронд болсон зодооны улмаас арав орчим хүн бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хүргэсний нэг нь хүнд бэртсэн юм байна. Дүрс бичлэг дээр хамгаалалтын ажилтнууд уриа, зурагт хуудас, чанга яригч барьсан жагсагчдыг газар унагаан өшигчиж байжээ. Үүний зэрэгцээ хамгаалалтын ажилтнуудын бүсэнд гэртэй гар буу байсан гэнэ. Гэтэл Колумба тойргийн хуулиар бол галт зэвсгийг зөвхөн нууцалж авч явах ёстой гэнэ.
Үйл явдал болсны дараа өдөр Америкийн сенатчид Анкараг энэ бүхнийхээ төлөө уучлал гуйх ёстой гэсэн ч таг чимээгүй өнгөрсөн юм.
АНУ-ын цагдаа Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагоны хамгаалалтын 9 ажилтныг америкт курдын жагсагчид руу халдаж, тэднийг зодсон хэрэгт буруутган баривчлах зөвшөөрөл авсан байна.Туркийн ерөнхийлөгчийг өнгөрсөн тавдугаар сард АНУ-д айлчлах үеэр Вашингтон дахь Туркийн ЭСЯ-ны гадаа курдпыг дэмжигчид жагсч байсантай хамгаалалтын ажилтнууд зодолдсон юм байна.

0 Сэтгэгдэл