ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дубайд дөрвөн цагдаагийн нэг нь робот болно

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын хууль сахиулах байгууллага тун удахгүй робот цагдаатай болох гэж байна. Дугуйн дээр явдаг, нэг метр 67 см өндөртэй эдгээр цагдаа томоохон худалдааны төв, жуулчдын хамгйин их зорчдог газруудад эргүүл хийх юм.
Робот цагдаа "Робокопа"-ыг испанийн PAL Robotics фирм боловсруулж гаргасан юм байна. Эхлээд худалдааны төв, ниэсх буудал, бусад байгууллагуудад жижүүрлэх үүрэгтэй хийснээ одоо цагдаагийн “ажилтан” болгожээ.

Энэ “цагдаа” 100 кг даахын зэрэгцээ 9 хэлээр ойлгоно. Гэхдээ цагдаа өөрөө баривчилж, сэжигтнийг мөрдөж чадахгүй. Харин иргэдэд цагдаагийн үзүүлэх үйлчилгээг ойртуулах юм гэж төслийн удирдагч Халид Насер Алразоки хэлж байна.
Өөрөөр хэлбэл цээжиндээ дэлгэцтэй энэ цагдаагаас иргэд тусламж дуудах, торгууль төлөх, хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээ авч болно. Мөн энэ робот өөрийн хариуцсан орчныхоо дүрс бичлэгийг бүрэн хийнэ.
Хууль сахиулагчдын үзэж байгаагаар 2030 он гэхэд Дубайн цагдаа нарын 25 хувь нь робот цагдаа болох юм байна.

0 Сэтгэгдэл