Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүүхдээ сэгсрэх нь аюултай
Эцэг эхчүүд хүүхдээ уйлах үед нь аргадах гэж эсвэл уурласан үедээ хашраах, инээлгэж хөгжөөх гээд янз бүрийн шалтгаанаар сэгсрэх нь бий. Тэгвэл хүүхдээ сэгсрэх нь аюултай болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ахлах сувилагч С.Дуламжавын өгөх зөвлөгөөг хүргэе. Насан туршдаа харамсахгүйн тулд доорхи зөвлөгөөг уншаарай.
Яагаад аюултай гэж ?
Бага насны ялангуяа таваас доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч, цус харваж болзошгүй юм. Учир нь, нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн байдгаас гавлын ясыг нь дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавлын ясаа мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдийн тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Үүнээс болж, тархины усжилт үүсэх, цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой аж.
Ямар үр дагавартай вэ?
Тархинд цус харвах, нүдний торлог бүрхэвчинд цус харвах, нугас гэмтэж саажих, татаж унадаг болох, сохрох, яс бэртэх, хэл яриа болон анхаарлаа төвлөрүүлэхэд нь хүндрэлтэй болох
Юуг анхаарвал зохих вэ?
Та их ядарсан, шөнө орой хүүхэд чинь уйлж байсан ч хүүхдээ сэгсэрч огт болохгүй. Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох, мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай. Нярай хүүхдийг тэврэхдээ үргэлж толгойг нь түшиж бай. Хүүхдийг чинь асарч, хардаг хүн бүрт дээрх хам шинжийн тухай ярьж СЭГСРЭХ АЮУЛТАЙ гэдгийг ойлгуул.
Хүүхэд уйлаад байвал сэгсрэхгүйгээр ямар арга хэмжээ авч болох вэ?
Хүүхдэд угж, хөхийг нь өг. Тэвэрч бүүвэйл. Хүүхдэд дуу дуулж, намуун ая тавьж өг. Салхинд гарга. Хүүхдээ тэргэнд хэвтүүлж зөөлөн хөдөлгө. Хүүхдээ оронд нь хэвтүүлээд өөрөө тайвшрахын тулд нэг удаа гүн амьсгал. Нүдээ аниад, хэдхэн минут хөдөлгөөнгүй тайван суухыг хичээ. Найз нөхөд, хамаатан садан, хөршөө дуудаад өөрөө түр зуур амрахыг бод.
Эцэг эхчүүд хүүхдээ уйлах үед нь аргадах гэж эсвэл уурласан үедээ хашраах, инээлгэж хөгжөөх гээд янз бүрийн шалтгаанаар сэгсрэх нь бий. Тэгвэл хүүхдээ сэгсрэх нь аюултай болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ахлах сувилагч С.Дуламжавын өгөх зөвлөгөөг хүргэе. Насан туршдаа харамсахгүйн тулд доорхи зөвлөгөөг уншаарай. Яагаад аюултай гэж ?

0 Сэтгэгдэл