Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаад НАТО сэтгэл зовниж байна

Орос өөрийн цэргийн хүчин чадлаа “үндсэндээ бүхий л түвшинд” нэмэгдүүлсээр байгаад НАТО сэтгэл зовниж байна гэж  энэ эвслийн цэргийн хорооны тэргүүн, генерал Петр Павел мэдэгдсэнийг Politico хэвлэл дамжууллаа.

Түүнийхээр бол эндээс харахад хоёр төрлийн аюул заналхийлж мэдэхээр байгаа гэнэ. Энэ нь нэгдүгээрт Орос уламжлалт цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаагаар, нөгөө нь бол цөмийн зэвсгийн аюул гэж генерал тэмдэглэжээ.

Генерал эндээ Оросууд цэргийн хээрийн сургуулиудаа бүр өргөн хүрээнд, цэргийн хүчээ өөрийн газар нутгаасаа алс хол ашиглахаар хийж байгааг онцолсон байна.
“Энэ бүхнээс харахад Орос улс  НАТО-гийн эсрэг түрэмгийлэх бодлого баримтлахгүй байгаа  гэж хэлэх аргагүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна” гэж Павел онолжээ.

Орос бас Калининград муж, Крымд цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай тив алгасах баллистик пуужин байрлуулаад байгааг ч бас тэмдэглэсэн байна.
Павел хамгийн сүүлд нь “ямарч аюулыг сөрж, хамгаалахад бэлэн байхын тулд НАТО боломжтой бүхнийг хийнэ” гээд “дорнод украин, Крымын нөхцөл байдлыг бас сануулжээ. Энд болж байгаа шиг үйл явдал НАТО-гийн эвслийн орнуудын алинд нь ч давтагдах ёсгүй гэж генерал тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан