Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ цэргийн хүчээ цаашид бэхжүүлнэ

Орос улс болзошгүй түрэмгийлэгчдээс өөрийгөө хамгаалахын тулд цэргийн хүчин чадлаа цаашид бэхжүүлэх болно гэж Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ.

“Олон улсын төвөгтэй нөхцөл байдал, бүс нутгуудад дэгдсэн хямрал, мөргөлдөөний тоо өсч байгаа болон терроризмын аюул занал нь биднийг цэргийн хүчээ боловсронгуй болгохыг шаардаж байна. Гагцхүү орчин үеийн, хүчтэй, хөдөлгөөнт зэвсэгт хүчин л манай орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, манай улсыг болон манай холбоотнуудыг болзошгүй түрэмгийлэл, дарамт шахалтаас хамгаалж чадна” гэж Оросын төрийн тэргүүн онцлон дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд Оросын арми мэдэгдэхүйц бэхжиж, офицеруудын ур чадвар сайжирсан гэдгийг В.Путин онцлон тэмдэглээд “Сирид террористуудын эсрэг явуулсан ажиллагаа нь үүнийг илтгэн харууллаа” гэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордонд болсон хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож үг хэлсэн юм. Уг арга хэмжээнд Оросын цэргийн сургуулиудыг онц дүнтэй төгссөн 700 гаруй офицер болон тэдний багш нар, цэргийн сургуулиудын захирлууд оролцжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан