Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Унгар Улс ОУВС-г улсаасаа хөөж эхэллээ

Унгарын үндэсний банк сүүлийн хямралаар олон тэрбумын зээл олгож байсан Олон улсын валютын санг Нийслэл Будапешт хот дахь төлөөлөгчийн газраа хаахыг шаарджээ. Унгарын үндэсний банкны захирал Георг Матолчи ОУВС-гийн удирдлагад  “ОУВС-тай байгуулсан гэрээний хугацаа дуусч байгаа тул цаашид нутаг дэвсгэртээ байлгахыг хүсэхгүй байна” гэсэн утгатай захиаг илгээжээ. Энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна.  Одоо үйлчилж байгаа хамтын ажиллагааны дүрмээр ОУВС нь зөвхөн тухайн улсын урилгаар л төлөөлөгчийн газраа ажилуулж болдог байна. Харин захиаг илгээснээр Унгар Улс ОУВС-гийн үйлчилгээг дахиж авахгүй гэдгээ шууд хэлж байгаа хэрэг юм. 2010 онд Ерөнхий сайдаар сонгогдсон Виктор Орбан нэг бус удаа ОУВС-г Европын холбооны улсуудын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна гэж мэдэгдэж байлаа. Виктор Орбан нь эдийн засгийн асуудлуудад өөрийн байр сууриар ханддагаараа алдартай. Үүгээрээ тэрбээр ОУВС болон Буруселлийн зүгээс хатуу шүүмжлэлд өртөж байсан юм. ОУВС-аас Унгар Улсад 15 тэрбум долларын зээл өгч байсныг тус улс ирэх есдүгээр сард төлж дуусах гэнэ. Ингэж ОУВС-тай харилцаагаа дуусгаж байгааг зарим ажиглагч нар ирэх жил тус улсад болох парламентын сонгуультай холбон тайлбарлаж байна.

Б.Янжиндулам
www.zindaa.mn
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан