ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Брижит Макроны ярилцлагатай сэтгүүл 530 мянган хувь борлогджээ

-Францын тэргүүн хатагтайн ярилцлагатай ELLE сэтгүүл сүүлийн 10 жилийн хамгийн өндөр борлуулалттай дугаараар шалгараад байна-.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макроны ярилцлага бүхий ELLE сэтгүүлийн дугаар хамгийн ихээр борлогдсон тухай сэтгүүлийн толгой компани“Le Journal du Dimanche” мэдээлсэн байна. 39 настай Ерөнхийлөгчийн гэргий 64 настай Брижит Макроны 10 нүүр ярилцлага ELLE сэтгүүлийн энэ сарын 18-ны дугаарт хэвлэгджээ. Өнөөдрийг хүртэл тус сэтгүүлийг 530 мянган хүн худалдаж авсан бол цахим хувилбарыг нь 30 сая хүн үзэж, твиттерт 3,4 сая хүн сонирхлоо илэрхийлсэн байна. Ярилцлагадаа Макрон хатагтай тэргүүн хатагтайн үүрэг, өдөр тутмын ажил болоод энэ бүхнийг онцгой дүрэм журмын дагуу зохицуулдаг гэдгийг хэлсэн байна. Өмнө нь хэдэн зуун мянган францчууд Элисейн ордон дахь тэргүүн хатагтайн эрх үүргийг хууль эрхзүйн төвшинд зохицуулахыг шаардаж, төсвөөс мөнгө хүлээн авах боломжийг нь хязгаарлах ёстой гэж гарын үсэг зурж байсан юм. Тиймээс тэргүүн хатагтайн ярилцлага энэ бүхэнд хариулт болсон байна.
Эммануэль Макроны сонгуулийн кампанит ажлын үеэр анх удаа тэргүүн хатагтайн эрх үүргийн талаар хөндсөн бөгөөд Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт хийлгүй, тусгай тогтоолоор зохицуулах боломжтой зүйл гэж үзсэн юм.

0 Сэтгэгдэл