Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
108 МЕТР ЭСГИЙН ДЭЭР УРЛАСАН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛНА

Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг өнөөдөр Сүхбаатарын талбайд 12:00 цагаас олон нийтэд танилцуулна. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.
Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн хамт олон анх санаачлан эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны 12 дугаар сарын 28-наас 2017 оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд бүтээжээ. Мөн урлах үйл ажиллагаанд Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз гээд монгол туургатнууд оролцсон аж. Бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургажээ.

Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд урлажээ. Мөн Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдэллэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлогтой.
Дашрамд сонирхуулахад, энэхүү бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлж өгсөн бөгөөд Малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл, Эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, Хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацад бүртгэгдэх юм байна.

0 Сэтгэгдэл