Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Америкт монгол хүн зэвсэгт этгээдийн гарт амь үрэгджээ


АННОПОЛИС. /Нью-Йорк Таймс/. АНУ-ын Мэриленд муж улсын чулуун тавцан үйлдвэрлэдэг нэгэн компанийн ажилтан хамт ажиллаж байсан хүмүүс рүүгээ гал нээсний улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь монгол хүн байсан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлжээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, халдлагын үеэр амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын  иргэн 53 настай Түдэвийн Баярсайхан байжээ.  Мөн энэ халдлагын үеэр хоёр хүн шархадсан байна.

Хэргийн газраас оргон зугтсан гэмт этгээд болох 37 настай Ради Лабеб Принс гэгчийг цагдаа нар 10 орчим цагийн дараа Делавар муж улсын Ньюарк хотоос баривчилжээ. Гэмт этгээд нь Делаварт өмнө нь хамтран ажилладаг байсан нэг нөхрөө мөн буудан шархдуулсан гэсэн мэдээлэл байна.

Гэмт этгээдийг цагдаа нар одоо байцааж байгаа аж.

 Эх сурвалж: http://montsame.mn/read/69566

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан