Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Саутерланд-Спрингс хотынхон халдлагад өртөж, 27 хүн амь үрэгджээ


Өнгөрсөн ням гаригийн өглөө Техас мужийн Саутерланд-Спрингс хотын Баптист сүмд 26 орчим насны цагаан арьст эр гэнэт гал нээж, 27 хүний аминд хүрсэн байна. Техас мужийн ерөнхий прокурор Кен Пакстоны мэдээлснээр гэмт хэрэгтний талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй төдийгүй хар тамхинд мансуурсан эсэхийг тогтоож буй гэнэ. “New York Times”-т мэдээлснээр гэмт хэрэгтэн 27 хүний аминд хүрч,  26 хүний шархдуулсан байна. Тус хотод ердөө 362 хүн амьдардаг аж. Өөрөөр хэлбэл нийт оршин суугчдынх нь 7 хувь нь халдлагад өртжээ. Хар хувцас, хүрэн хүрэм өмссөн эр гэнэт ням гаригийн мөргөлийн цагаар сүмд орж ирэн гал нээж, олон хүний аминд хүрээд, хэргийн газраас зугтсан ч ойролцоох  Гваделупа хотод машиндаа нас барсан байдалтай олдсон байна.

 Одоогоор түүний үхлийн шалтгаан нь тодорхойгүй ч гэмт этгээдийг машиндаа суухад нь нутгийн нэгэн иргэн түүн рүү гал нээсэн гэдэг мэдээ байгаа аж. 23 хүн газар дээрээ нас барж, хоёр хүн эмнэлэг хүрэх замдаа, хоёр хүн эмнэлэгт нас барсан бөгөөд шархадсан хүмүүс 5-72 насныхан байгаа юм. “New York Times”-ийн мэдээлснээр  хэрэгтэн нь 26 настай Пэвин Келли гэгч бөгөөд тус хотод Комал мужаас ирсэн, 2010, 2014 онд армид алба хаасан ч сахилгын алдаа гаргаж цэргийн шүүхээр хөөгдсөн нэгэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан