Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Д.Толстойн ”Адууны түүх” жүжгийг УДЭТ-т 24-нөөс эхлэн тоглоно

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн М.Розовскийн бичсэн “Адууны түүх” сонгодог жүжгийг УГЗ, найруулагч Б.Баатарын найруулгаар тайзнаа амилуулахад бэлэн болсноо мэдээллээ.

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн М.Розовскийн бичсэн “Адууны түүх” сонгодог жүжгийг УГЗ, найруулагч Б.Баатарын найруулгаар тайзнаа амилуулахад бэлэн болсноо мэдээллээ.
Алаг цоохор төрсөн адууг эзэн нь голсон ч адуунд нүдтэй баян Серпуховский ван түүнийг худалдаж авснаар жүжиг өрнөнө. Төрснөөс эхлээд өтөл насан хүртэлх түүхээ ярьж буй Холстомер адууны амьдралаар Лев Толстой хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулах нь хүнд нэгийг бодогдуулах болов уу хэмээн уран бүтээлчид ярьсан юм.
“Холстомер” хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан аж. Гэхдээ урт удаан хугацаанд бичсэн гэдгээрээ бус унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө онцлогтой.
Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон “Адууны түүх” жүжиг 1975 онд Санкт Петербургийн Драмын Эрдмийн театрын /Хуучнаар Горькийн нэрэмжит театр/ тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоноговын найруулгаар тайзны бүтээл болжээ.
Монголын тайзнаа амилах энэ жүжгийн гол дүр Холстомерийн залуу, идэр, өтөл насанд жүжигчин СТА Э.Тодгэрэл, С.Болд-Эрдэнэ, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, адууны эзэн Серпуховский ванд СТА М.Түвшинхүү тоглох юм.
Жүжгийн нээлт энэ сарын 24-нд болох гэж байгаатай холбогдуулан УДЭТ-ын Билетийн кассаас тасалбар худалдан авсан эхний 24 үзэгчийг "Хөх морьт" морь уналга, сургалт мэдээллийн төвөөр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулах юм. Мөн азтай үзэгч Дэлхийн хүн Лев Толстойн сүүлчийн томоохон бүтээл болох "Мэргэн ухааны хуанли" хэмээх хүндтэй номын эзэн болно.
Тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 10, 15, 20, 25, 30 мянган төгрөгийн үнэтэй аж.
НАЙРУУЛАГЧ: Б.Баатар УГЗ
ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР: Д.Цэрэнсамбуу УГЗ
УРАН САЙХНЫ УДИРДАГЧ: Н.Сувд ТС, АЖ
ОРЧУУЛАГЧ: Н.Пүрэвдагва
ЕРӨНХИЙ ЗУРААЧ: О.Баярмагнай
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Б.Бямбабаяр УГЗ
ХӨДӨЛГӨӨНИЙ НАЙРУУЛАГЧ: Г.Ган-Очир СТА
КОНСТРУКТОР ЗУРААЧ: Т.Алтан-Од
ТУСЛАХ НАЙРУУЛАГЧ: О.Итгэл
Дүрүүдэд:
1-Р БҮРЭЛДЭХҮҮН
Холстомер /гол дүрийн адуу/: Г.Мягмарнаран-С.Болд-Эрдэнэ-Э.Тодгэрэл
Серпуховский ванд: М.Түвшинхүү
Вязопуриха: С.Сарантуяа – М.Тогтохжаргал
2-Р БҮРЭЛДЭХҮҮН
Холстомер: Д.Баттөмөр-Б.Золжаргал-А.Чингүн
Серпуховский ван: Б.Жаргалсайхан
Вязопуриха: Г.Урнаа – Д.Асардарь
Матье, бас Мари: Ж.Оюундарь-Ц.Аззаяа
Офицер:Б.Шинэбаяр
Бобринский: Ц.Төгсбилэгт
Феофан мөн тэрчлэн Фриц: Р.Адъяабаатар
Васька: Ж.Пүрэвдорж /Ц.Төгсбилэгт
Агтчин:А.Очирбат-Ц.Жаргалсайхан
Найрал дуучид, адуун сүрэгт нийт уран бүтээлчид.
0 Сэтгэгдэл



















