Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“Бид сэргийлж чадна. Харин та...?” уриатай арга хэмжээнүүд төлөвлөжээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Одоог хүртэл эмчилгээний төгс аргыг нээн илрүүлж чадаагүй байгаа хорьдугаар зууны аймшигт тахал хэмээн нэрлэгддэг ХДХВ, ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө дэлхий дээр 70 сая гаруй хүн халдвар авч, 35 сая орчим хүн амь насаа алдаад байна. Жилд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар авч байгаа бол нийт халдвартай хүмүүсийн 40 орчим хувь нь өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа гэсэн тооцоолол бий. 

Манай улс сүүлийн хорь гаруй жил  ХДХВ,ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг тодорхой зорилго уриалгын дор өргөн хүрээнд  тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн хувьд “Бид сэргийлж чадна. Харин та..?” уриатайгаар зохион байгуулах юм байна.  

Тухайлбал, сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаан, эрдэмтэн судлаачдын дунд ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. 

Улсын хэмжээний бүх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчдад “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тухай ерөнхий ойлголт, дэлхий дахинд болон монгол дахь тархалт” сэдвээр мэдээлэл өгнө. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудад ХДХВ, ДОХ-ын халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэх, аж ахуйн нэгж  байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах зэрэг олон төрлийн арга хэмжээ төлөвлөжээ. 

Нийт хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ оос сэргийлэх зөв мэдлэг, хандлага олгох, эерэг зан үйл төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилготой дээрх арга хэмжээг зохион байгуулахад Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл голлох үүрэгтэй оролцож байгаа юм байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан