Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Уул овоо тахих зан үйлийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээр болжээ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган энэ сарын 9 хүртэл БНСУ-ын Жэжү аралд болно. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2006 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хүрээгээ тэлсээр эгнээндээ 175 улс орныг нэгтгэжээ. Энэхүү конвенцийн Засгийн газар хоорондын хороо нь конвенцийн Ерөнхий ассамблейгаас 4 жилийн хугацаатайгаар сонгогддог 24 улсаас бүрддэг аж. Энэ удаагийн чуулганаар хүн төрөлхтний соёлын өвийг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэж байгаа юм байна.
Тухайлбал, соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалтыг хангаж ажиллаж буй 11 улсын конвенцийн хэрэгжилтийн хугацаат тайлан, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн асуудлууд, конвенцийн нөлөөлөл, соёлын биет бус өвийн сангийн хөрөнгийн хуваарилалт зэргийг авч хэлэлцэх аж. Мөн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгүүлэх 6 өв, төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх 34 өв, олон улсын туслалцаа хүссэн 2 хүсэлт, нэг жагсаалтаас нөгөөд шилжүүлэх буюу жагсаалтаас хасах 1 өв, хамгааллын сайн туршлага хуримтлуулсан 4 өв, магадлан итгэмжлэгдэх хүсэлт гаргасан 50 төрийн бус байгууллагын хүсэлт, 2012 онд итгэмжлэгдсэн 59 төрийн бус байгууллагын тайлан зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Одоогийн байдлаар 26 улсын 47 өвийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байна. Харин төлөөллийн жагсаалтад 108 орны 365 өвийг бүртгэжээ. Хамгааллын талаар сайн туршлага хуримтлуулсан 17 хөтөлбөрийг бүртгэсэн байна.
Энэхүү чуулганд Монгол Улсаас БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй. Монгол Улсаас Уул овоо тахих Монгол зан үйлийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх асуудлыг авч хэлэлцэх юм.
Чуулганы үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвийг улс орнуудад сурталчлах зорилгоор Монголын ардын урлагийн “Тэнгэр аялгуу” хамтлаг тоглолтоо толилуулахаар бэлтгэжээ.
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган энэ сарын 9 хүртэл БНСУ-ын Жэжү аралд болно. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2006 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хүрээгээ тэлсээр эгнээндээ 175 улс орныг нэгтгэжээ. Энэхүү конвенцийн Засгийн газар хоорондын хороо нь конвенцийн Ерөнхий ассамблейгаас 4 жилийн хугацаатайгаар сонгогддог 24 улсаас бүрддэг аж. Энэ удаагийн чуулганаар хүн төрөлхтний соёлын өвийг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэж байгаа юм байна. Тухайлбал, соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалтыг хангаж ажиллаж буй 11 улсын конвенцийн хэрэгжилтийн хугацаат тайлан, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн асуудлууд, конвенцийн нөлөөлөл, соёлын биет бус өвийн сангийн хөрөнгийн хуваарилалт зэргийг авч хэлэлцэх аж. Мөн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгүүлэх 6 өв, төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх 34 өв, олон улсын туслалцаа хүссэн 2 хүсэлт, нэг жагсаалтаас нөгөөд шилжүүлэх буюу жагсаалтаас хасах 1 өв, хамгааллын сайн туршлага хуримтлуулсан 4 өв, магадлан итгэмжлэгдэх хүсэлт гаргасан 50 төрийн бус байгууллагын хүсэлт, 2012 онд итгэмжлэгдсэн 59 төрийн бус байгууллагын тайлан зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Одоогийн байдлаар 26 улсын 47 өвийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байна. Харин төлөөллийн жагсаалтад 108 орны 365 өвийг бүртгэжээ. Хамгааллын талаар сайн туршлага хуримтлуулсан 17 хөтөлбөрийг бүртгэсэн байна.
Энэхүү чуулганд Монгол Улсаас БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй. Монгол Улсаас Уул овоо тахих Монгол зан үйлийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх асуудлыг авч хэлэлцэх юм.
Чуулганы үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвийг улс орнуудад сурталчлах зорилгоор Монголын ардын урлагийн “Тэнгэр аялгуу” хамтлаг тоглолтоо толилуулахаар бэлтгэжээ.
0 Сэтгэгдэл



















