Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Алдарт “Итгэл найдварын гар”-ын эзэн том эр болжээ

1999 онд энэ түүх дэлхий дахиныг уяраасан билээ. Эхоны эмч нар Америкийн иргэн бүсгүйн гэдсэнд бойжиж буй хүүхэд нь нуруу нугалмын гажигтай учраас хэрвээ төрвөл хэзээ ч явж, сууж чадахгүй, бүүр энгийн хөдөлгөөн ч хийж чадахгүй, хорвоо дээр өнгөрүүлэх хугацаа нь ч богино гэсэн онош тавьсан байна...


Эмч нар урагт амьдрах боломж олгохын тулд эхийн хэвлийд нь нурууны хөгжлийн гажиг засах хагалгаа хийсэн юм. Хэтэрхий эрсдэлтэй ч хагалгааны зүсэлт хийх агшинд 21 долоо хоногтой ургийн бяцхан гар мэс заслын эмчийн хуруунаас аврал эрэх мэт чанга атгажээ. Мэс заслын явцыг гэрэл зургийн хальснаа буулгаж, видео бичлэг хийж байсан зурагчин энэ агшныг алдсангүй. “ Итгэл найдварын гар” хэмээх энэ гэрэл зураг дэлхий дахинаа алдартай болсон билээ.


Хагалгаа амжилттай болж, хүүхдийн нурууны гажгийг ургийн өсөлтийн явцад засах анхны мэс ажилбар энэ болов. Ингээд 1999 оны 12 дугаар сарын 2-нд Самуэль Александр Армас мэндэлсэн юм.


2012 онд хүү эрүүл чийрэг өсч торнисоор...

Өнөөдөр тэрээр 17 нас хүрчээ. Нурууны гажигийн тухайх асуудал ард үлдсэн гэж болох ч харамсалтай нь хүү удаан урт замд алхах боломжгүй учраас заримдаа тэргэнцэр дээр суух шаардлага гардаг. Эмч нар хүүд аз жаргалтай, эрүүл энх амьдралыг бэлэглэж чадсан юм. Самуэль хүү спортоор хичээллэдэг. Тэр тусмаа сагсан бөмбөг тоглох маш дуртай. Тэр бусдад ч үргэлж итгэлийн гар нь байх чин хүсэлтэй эр болон өсч хүмүүжиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан