Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Д.Баттөмөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгалаа

Мөрөөдлийн театрын жүжигчин, СТА Д.Баттөмөр арван гурван жилийн дараа эргэн ирсэн "Азтай бадарчин" наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарсан билээ. Тухайн үед нүдээ олсон шагнал байлаа хэмээн хүмүүс ихэд ам сайтай байсан юм. Тэгвэл 2017 он түүнд шагналын хур буулгасан жил болж байх шиг байна. Учир нь, Төрийн дээд одон медаль болох Алтангадасаар шагнагдасныг нь өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгчээ. Шинэ оны босгон дээр Төрийн дээд одон медаль хүртсэн Д.Баттөмөрт салбарын сайд нь цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсч, ирж буй 2018 он сайхан бүхнийг авчрах болтугай хэмээн ерөөсөн байна.

0 Сэтгэгдэл