ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Нас чацуу” ээж охин хоёр

Залуу ээж Тина өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэж тодорхойлж байна. Тэрээр “Дэлхийн анхны тохиолдол байна уу, сүүлчийнх байна уу, надад хамаа алга. Би зүгээр л хүүхэдтэй болохыг хамгаас их хүсч байлаа. Үнэндээ охин минь миний үеийн бүсгүй, миний найз байх байсан ч юм бил үү гэж бодохыг хүсэхгүй байна” гэжээ.

Америкийн Теннесси мужийн иргэн 26 настай бүсгүй 24 жилийн өмнө хөлдөөсөн донор эсийн үр хөврөл суулгуулж, эрүүл саруул охин төрүүлжээ. Энэ оны гуравдугаар сард Тина Гибсон 1992 онд хөлдөөсөн донор эсийг суулгуулж, хүүхэдтэй болохыг зөвшөөрснөөр 11 дүгээр сарын 25-нд охиноо төрүүлж, Эмма хэмээн нэрлэсэн байна. Эмма охин бол дэлхийн хамгийн анхны 2 арван жилийн турш хөлдөөгчинд хадгалагдсан донор эсээс хүн болсон тохиолдол юм. Өөрөөр хэлбэл охин ээжээсээ нэг жил хэдхэн сараар дүү гэж болно.

Долоон жилийн өмнө Тина Гибсон гэрлэсэн бөгөөд байгалийн жамаар жирэмслэх боломжгүй гэдгээ мэдэж байлаа. Учир нь түүний нөхөр хүүхэд байхдаа булчирхайн халдвараар өвчилсний улмаас үргүй болжээ. Тиймээс Тина болон түүний нөхөр Бенжамин Гибсон нар донор эсээс хүүхэдтэй болох хөтөлбөрт хамрагдахаар шийджээ.

Залуус Ноксвиллийн “Донор үр хөврөлийн төв”-д хандсан байна. Гуравдугаар сард гурван донор эсийг түүний өндгөн эсэд суулгаснаас нэг нь амилж, үр хөврөл тогтжээ. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 3,4 кг жинтэй, 50,8 см өндөртэй эрүүл чийрэг охин төрүүлсэн байна. АНУ-д 2003 онд анх Донор эсийн үндэсний төвийг байгуулсан аж. Төвийн мэдээллээр хөлдөөсөн үр хөврөлийн 75 хувь нь амилдаг ч 49 хувь нь амжилттай үр хөврөл болон хүн болж төрдөг гэнэ. Одоогоор тус төвд хандсан хүмүүсээс 686 нь хүүхэдтэй болсон байна. Харин Теннесси мужийн их сургуулийн мэдээллээр Эмма бол 24 жил хадгалагдсан донор эсээс хүн болж төрсөн анхны тохиолдол. Үүнээс өмнө 19 жил хадгалагдсан донор эсээс үр хөврөл бүрдэж, хүүхэд төрж байсан гэнэ.


Долоон жилийн өмнө Тина Гибсон гэрлэсэн бөгөөд байгалийн жамаар жирэмслэх боломжгүй гэдгээ мэдэж байлаа. Учир нь түүний нөхөр хүүхэд байхдаа булчирхайн халдвараар өвчилсний улмаас үргүй болжээ. Тиймээс Тина болон түүний нөхөр Бенжамин Гибсон нар донор эсээс хүүхэдтэй болох хөтөлбөрт хамрагдахаар шийджээ.

Залуус Ноксвиллийн “Донор үр хөврөлийн төв”-д хандсан байна. Гуравдугаар сард гурван донор эсийг түүний өндгөн эсэд суулгаснаас нэг нь амилж, үр хөврөл тогтжээ. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 3,4 кг жинтэй, 50,8 см өндөртэй эрүүл чийрэг охин төрүүлсэн байна. АНУ-д 2003 онд анх Донор эсийн үндэсний төвийг байгуулсан аж. Төвийн мэдээллээр хөлдөөсөн үр хөврөлийн 75 хувь нь амилдаг ч 49 хувь нь амжилттай үр хөврөл болон хүн болж төрдөг гэнэ. Одоогоор тус төвд хандсан хүмүүсээс 686 нь хүүхэдтэй болсон байна. Харин Теннесси мужийн их сургуулийн мэдээллээр Эмма бол 24 жил хадгалагдсан донор эсээс хүн болж төрсөн анхны тохиолдол. Үүнээс өмнө 19 жил хадгалагдсан донор эсээс үр хөврөл бүрдэж, хүүхэд төрж байсан гэнэ.

Залуу ээж Тина өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэж тодорхойлж байна. Тэрээр “Дэлхийн анхны тохиолдол байна уу, сүүлчийнх байна уу, надад хамаа алга. Би зүгээр л хүүхэдтэй болохыг хамгаас их хүсч байлаа. Үнэндээ охин минь миний үеийн бүсгүй, миний найз байх байсан ч юм бил үү гэж бодохыг хүсэхгүй байна” гэжээ.
Охины аав Бенжамин “Эмма бол үнэхээр гайхамшиг. Олон жилийн турш хөлдүү байсан эсээс төрсөн гэхэд миний охин үнэхээр үзэсгэлэнтэй юм” гэжээ.
0 Сэтгэгдэл























