"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Солиот эх”-ийн энгүй хайр үзэгчдийг догдлуулж чадлаа

“Ээжээ...”хэмээн Бороо хүү хожимдсон ч дуу хадаан ийн орь тавихад
“Тээж төрүүлсэн ачийг нь ээ
Тэтгэж хариулах завгүй яваа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө өршөө
Дуулимд ганцхан ээжий минь
Дуучин хүүгээ өршөө
Тэнгэр ээж минь өршөөгөөрэй
Царай чинь нүдэнд үзэгдээд
Санаа чинь биеэр лугшаад байна аа
Эмгэн болсон ээж танийгаа
Ээдээ мөн чиг санах л юм даа
Алаг нүдний минь нулимс
Аягаа дүүрээд бөмбөрнө өө
Айдаа мөн чиг санах юм даа” хэмээн Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.Чимэдцэеэгийн дуу явна. Бороо хүүгийн зүрхэнд үлдсэн ээжийн тэр л зураглалуудад “Увертюра” хамтлаг болоод Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн дуулах хоршил үзэгчдийг огшоож, уярааж, уйлуулсан.
“Солиот эх” кино ийн дуусч, хөшиг хаахад үзэгчид урссан нулимсаа арчиж, дор бүрнээ ээжийнхээ тухай бодол тээн хаалга зүглэлээ.
“Үхтэл үр харам” гэж ЭЭЖ хүний эрхэм нандин бүхнийг энэ кино тод томруунаар таны сэтгэлд хадахыг гол зорилгоон болгожээ.
Хүүгээн зориход ээжийд газар холддоггүй, хүүгээн олоход ээжийд цаг хугацаа уртаддаггүй, хүүгээн хайрлахад ээжийд мундаг ухаан хэрэггүй, хүүдээн өгөхөд ээжийд атга жимс ч багаддаггүй гэдгийг үзэгчдэд И.Одончимэг гавьяат үггүйгээр ойлгуулж байгаа нь бахархам байлаа. Энэ дэлхийн хамгийн том хайр энэ киноны сэдэв байсан учраас үзэгчдийн зүрхэнд хүрч, сэтгэл хангалуун кино театраас гарч байгаа нь илт.
Жөригнөөд гүйх гэнэн, тэнэг бүсгүй, чононоос үрээ харамлан тэмцэхдээ араатан шиг хүч орохыг харах, үрдээ очих гэж байдгаараа гоёх ээжий, үрийнхээ баярлахыг хараад гэрэл цацран эргэлдэх эх гээд кинонд сэтгэл сэртхийлгэсэн, бас уярал нигүүлсэл дагуулсан сайхан дүрслэлүүд олон харагдана билээ.
Хятадын зохиолч “Wang Heng Ji”-гийн “Солиот эх” өгүүллэгийг Монгол хөрсөнд буулган “Х ТҮЦ” продакшны хийсэн “Солиот эх” уран сайхны кино өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх юм байна. Солиот эхийн дүрийн гавьяат жүжигчин И.Одончимэг өөрөө бүтээж, мөн киноныхоо найруулагчаар ажиллажээ. Түүний хүү Бороод Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар, Бороогийн аав Зэрэмийн дүрд жүжигчин Т.Бархүү, Зэрэмийн ээжийн дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав нар тоглосон байна

0 Сэтгэгдэл