Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Нялхаст ээлтэй тууль хайлах нь

Маргааш буюу билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 9-ний Балжинням, Дашням давхацсан өлзий ерөөлтэй өдөр Богд хааны ордон музейн ХААН ТУУЛЬСЫН ӨРГӨӨ-нд “Эзэн улаан Бодон” туулийг бүрэн эхээр нь хайлахаар болжээ. Туульч Балдандорж энэхүү туулийг алдарт туульч төрийн шагналт Б.Авирмэд ааваасаа бага балчир насандаа үлгэрчлэн хэлүүлж хоногшуулан авсан бөгөөд хожмоо заалган тэднийг даган хайлж сурсан байна. Энэхүү тууль нь бидний өмнө нь шимтэн сонордож байсан их хөлгөн туулиудтай харьцуулбал хэмжээний хувьд бага, бэсрэг туулийн ангилалдаа орох боловч, чухамхүү энэ л туулиар домог болсон алдарт туульчид тууль хайлах зам юугаа эхэлж, баатарлаг туулийн ер бусын ертөнцтэй холбогдсон байдаг учир ихэд бэлгэшээн хайрлан дээдэлдэг ажээ. Түүнчлэн энэ туулийг хүүхэд нялхаст ээлтэй гэж эрт үеэс сүсэглэн хайлж ирсэн уламжлалтай юм. “Эзэн улаан Бодон” туулийн нээль 14:15 минутад бол хаалт нь 20:50 минутад аж.

0 Сэтгэгдэл