Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Хакүхогийн амьдралын түүх” худалдаанд гарлаа

“Хакүхогийн амьдралын түүх” гэсэн нэртэй ном өнөөдөр Японы номын сангуудаар зарагдаж эхэлжээ. Энэ номыг “Nihon keizai” сонинд ажиллаж байсан сэтгүүлч Asada Musashi гэж хүн найман жил хийсэн сурвалжлага, 100-н цагийн ярилцлага дээрээ үндэслэн бичсэн юм байна. Энэхүү номонд одоо яригдаж буй Ёкозүнагийн хийж болохгүй мэх гээд байгаа Kachiage буюу барилдахдаа алгадаж орох мэхний талаар ч мөн бичсэн байна.

Их аваргын тухай 2013 онд түүний багш Н.Кенши ном бичиж хэвлүүлж байсан удаатай. "Хакүхогийн ментал буюу дотоод хүч" номыг нь Япон судлаач Д.Төмөрбаатар Монгол хэлнээ орчуулснаар та бидний хүртээл болсон. Тухайн үед Хөдөлмөрийн баатар цол хүртээд байсан аварга маань номынхоо нээлтийн үеэр "Аварга хүн ялагдах эрхгүй, ялагдвал зодог тайлдаг тийм л жамтай учраас сэтгэлзүйн хувьд маш хэцүү. Миний багш Найто Кэнши 15 жил надтай хамт байсан учраас миний үйл хөдлөл, яриа, зан чанарыг хамгийн их ажиглаж мэддэг хүнийхээ олон жилийн үр дүнд тулгуурлаж энэхүү номыг гаргасан. 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлүүлсэн номоо өнөөдөр Монгол хэл дээрээ орчуулан ард түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Хөдөлмөрийн баатар цолыг минь номын ариун цагаан мөр дагаж байгаад бүр ч их баярлаж байна" хэмээн хэлж байв.

0 Сэтгэгдэл
Зочин
Амь тавьж байгаа загас шиг сонин харцтай залуу шүү, айн.
2018.01.25