ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ардын дууны “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолт болно
Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэдэг. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгаснаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий. Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй. Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий.
Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолтыг жил бүр үзэгчиддээ хүргэдэг сайхан уламжлал тогтоод удаж байгаа билээ. Цуврал тоглолтоор Баруун Монгол ардын дуу, Хүрээ дуу зэрэг ардын дуунуудаа сэргээн Морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж тоглож байсан бол энэ удаад цуврал тоглолтуудаасаа түүвэрлэн олон ястны шилмэл дуун тоглолтыг 02-р сарын 08, 09 нд Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.
Тоглолтонд Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Ц.Хулан /СТА/, Nuans хамтлагийн дуучин М.Амарсанаа /СТА/, “Түмэн Эх” чуулгын дуучин Г.Бямбажаргал /СТА/, “Сүлд” чуулгын дуучин С.Дуламсүрэн /СТА/ нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касс онлайн худалдааны https://www.ticket.mn/event/231/ сайтаас болон Unitel- ын хэрэглэгчид 100GG-ээр 50000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.
0 Сэтгэгдэл






















