Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эмч нар анх удаа 3D-гээр хувилсан чих суулгах мэс ажилбар хийжээ



Хятадын эрдэмтэд өвчтөнийхөө биед хамгийн тохиромжтой чихийг лабораторийн нөхцөлд 3 хэмжээст хэвлэгчээр хэвлээд суулгах мэс ажилбар анх удаа хийжээ. Одоогоор төрөлхийн чихгүй төрсөн 5 хүүхдэд энэ мэс заслыг хийсэн байна.Өвчтөний эсээс үүсгэн 3 хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн чихийг мэс заслын аргаар хүүхдийн дутуу хөгжилтэй чихний оронд суулгасан байна.  Өмнө нь эрдэмтэд өвчтэй хүнийхээ бие дээр нь чих ургуулах оролдлого хийж байсан боловч бие махбодидоо татагдаж шингэчихээд байсан байна.


 Харин энэ удаад эрдэмтэд сүвэрхэг бүтэцтэй чихний загварыг бүтээж суулгажээ. Өвчтөний өөрийнх нь хөгжөөгүй чихнээс мөгөөрсний эс авч үржүүлсэн бөгөөд шинэ чихийг суулгах мэс ажилбар хүртэл 3 жил лабораторид үржүүлэхэд зарцуулсан гэнэ. Эрдэмтэд энэ удаад чих суулгах мэс ажилбарыг маш амжилттай болсон гэж үзэж байгаа юм байна. Энэ ажлынхаа үр дүнг бүрэн дүгнэхэд таван жил шаардлагатай гэж үзэж буй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан