ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Австри улсад автобусанд мөнгөө төлөөгүй зорчигчийг 180,000₮-өөр торгодог
Австри улсад нийтийн тээврийн соёл хамгийн дээд зэргээр хөгжсөн. Замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүр бие биенээ хүндэлж, тэвчээртэй оролцдог. Австри улсын нийтийн тээвэр 120 гаруй жилийн түүхтэй. Муж болгоноосоо хамаараад янз бүрийн нийтийн тээврийн хэрэгсэлтэй. Нийтэд нь зургаан төрөлд хуваадаг:



Австри улсад нийтийн тээврийн соёл хамгийн дээд зэргээр хөгжсөн. Замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүр бие биенээ хүндэлж, тэвчээртэй оролцдог. Австри улсын нийтийн тээвэр 120 гаруй жилийн түүхтэй. Муж болгоноосоо хамаараад янз бүрийн нийтийн тээврийн хэрэгсэлтэй. Нийтэд нь зургаан төрөлд хуваадаг: - Хот хооронд явдаг автобуc
- Банн
- Метро
- Трамвай
- Такси
- Автобус

Зорчигчид нийгмийнхээ байдлаас хамааран дараах ангилалтай байдаг. Үүнд:
- Оюутан, сурагчид улиралд 50-60 хүртэлх еврогийн билеттэй
- Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд энгийн билетийн үнээс 50 хувийн хөнгөлөлттэй тасалбар авч үйлчлүүлдэг.
- Тухайн муж, хотод оршин суугч нь тусгай пасспорттой байдаг. Тус пасспортоороо сарын 10 еврогоор автобусны тасалбар авдаг.
- Тэжээвэр амьтан тэжээдэг хүмүүс тусгай тасалбар авдаг.
- Нохойг нийтийн тээврийн хэрэгслээр авч явах тохиодлдолд аманд нь хошуувч зүүх ба нохойнд нь ч мөн тасалбар авч явдаг.
- Асрагч нохойноос төлбөр авдаггүй. /харааны бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусладаг нохой/

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигч тасалбараа авахдаа заавал тусгай машин юм уу дэлгүүрээс авдаг. Хэрэв тасалбаргүйгээр нийтийн тээврийн хэрэгсэлд суусан тохиодолд 62 евро хүртэлх мөнгөн торгуулиар торгуулдаг. 7хоног, 1 сар, улирал болон жил гэх мэт олон сонголтоос харгалзан багцын билетээ авах боломжтой.
Австри улсын нийтийн тээврийн хамгийн том давуу тал бол аль ч тээврийн хэрэгсэл цагтаа ирэх явдал юм. Такси болон автобусууд нэгдүгээр эгнээний тусгай замаар явдаг тул замын түгжрэлд орох эрсдэл огт байдаггүй. Мөн трамвай, метро ч мөн адил тусгай замаар явдаг байна.

Нийтийн тээврийн хэрэгсэл бүр дотроо мэдээллийн самбаруудтай. Үүнд гадаад болон дотоодын хамгийн чухал, онцлох цаг үеийн мэдээ, мэдээллүүд цацагддаг байна. Мөн уг самбараар дамжуулан дараагийн буух буудлыг зарладаг ба тухайн буудлаас ямар чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд явах, ямар үйлчилгээний газрууд байдаг гэх мэт мэдээллийг хүргэдэг байна.
Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилж буй зорчигч ямар нэгэн эд зүйлээ алдсан тохиолдолд маш хурдан жолоочид мэдэгдэх ёстой байдаг. Ингэснээр жолооч серверээрээ дамжуулан мужийнхаа бүх тээврийн хэрэгсэлд зарлал явуулдаг байна.
Тээврийн хэрэгслээр гэнэт буух шаардлага гарвал зорчигч кноп дарах ба уг кнопоор жолооч аль хаалганд, аль буудалд хүн буулгах мэдээллээ түргэн авдаг байна. Тээврийн хэрэгсэл бүрд тэрэгтэй иргэд болон хүүхдээ тэргэнд түрж буй ээжүүдэд зориулсан хэсэг байдаг. Мөн 150 см ээс доош өндөртэй хүүхэд авч явж байгаа тохиолдолд тусгай суудал дээр суулгаж аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй.
Шөнийн цагаар ажил эрхэлж буй хүмүүст зориулан төрөөс шуурхай таксины үйлчилгээг гаргасан байдаг. Уг такси 3 евро 80 центийн төлбөртэй байдаг. Нэг удаагийн суултаар хаашаа ч хүрсэн тус үнээр явах ажээ.
Шалгагч:


Австри улсын нийтийн тээврийн хэрэгсэлд шалгагч гэж байдаг. Шалгагч нар зориулалтын хувцас өмсдөггүй харин энгийн хувцас өмсдөг. Ингэснээр тасалбаргүй явж байгаа хүмүүс шалгагч байгаа үгүйг мэдэх боломжгүй юм. Энгийн хувцастай шалгагч нар хэзээд, хаанаас ч гарч ирж тасалбар шалгах боломжтой байдаг байна. Хэрэв тасалбаргүйгээр нийтийн тээврийн хэрэгсэлд суусан тохиодолд 62 евро /187,000₮/ хүртэлх мөнгөн торгуулиар шалгагч торгодог байна.
Австри улсын дийлэнх иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог. Учир нь хувийн машинтай хүмүүс машины моторын хүчин чадлаасаа шалтгаалаад сар бүр татвар төлдөг. Гарашиндаа машинаа байрлуулах тэр бүү хэл сул зогсохдоо хүртэл мөнгө төлдөг.Эх сурвалж: www.cbc.mn
0 Сэтгэгдэл























