Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт энэ сарын 10-нд болно


Монгол улсын СУИС-ийн Театрын урлагийн сургууль, БНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит Театрын сургуультай 2012 оноос эхлэн хамтарсан төсөл хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ удаагийн “Михаэль Коолхаас” төслийг “Урбан номадс” байгууллагын төлөөлөгч, найруулагч Коринна Бетгегийн санаачлагаар хамтран зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд хоёр сургуулийн жүжигчин, найруулагч, зохиолч, тайзны зураач, хөгжимчин мэргэжлийн ангийн оюутнууд Германы нэрт зохиолч Хейнрих фон Клайстийн “ Михаэль Коолхаас” туужаар орчин үеийн драмын жүжиг найруулан тавьлаа.
Энэ зохиолд төрийн эрх мэдэл, сүр хүч, ёс суртахуунызөрчил, шударга ёсны шалтаг шалтгааныг эрэлхийлж буй жүжгийн гол баатар Михаэль Коолхаас, түүний шудрага ёсны төлөөх тэмцлийг үзүүлжээ.
“Михаэль Коолхаас” төслийг Германы эрдмийн солилцооны байгуулага (DAAD) ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
“Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт 2018 оны 02 сарын 10-ны 17 цагт СУИС-ийн РТМУС-ийн “Дебют”театрт болно. Жүжиг 2018 оны 02 сарын 9-ны өдрийн 19 цаг, 10-ны өдрийн 17 цаг, 11-ны өдрийн 17 цагаас “Дебют”театрт тоглогдох юм.
0 Сэтгэгдэл



















