Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Маргааш балетмейстерүүдтэй уулзах өдөр

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийн ойгоо тохиолдуулан сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорьж буй. Тэгвэл энэ сарыг “Балетмейстерүүд”-ийн сар болгон зарлажээ. Тус зорилтынхоо хүрээнд “Балетын гала” шилдэг номеруудаас бүрдсэн тоглолтоор энэ сарын 10-нд үзэгчдэдээ бэлэг барихаар болсон байна. УДБЭТ нь балетмейстерүүдийн мэргэжлийн онцлог, ур чадварыг сурталчлан таниулах зорилгоор Дэлхийн сонгодог төдийгүй Монголын шилдэг бүтээлүүдийг УДБЭТ-ын тайзнаа дэглэн найруулан амилуулж, үзэгчдийнхээ нүд, сэтгэлийг шилдэг, шинэ соргог бүтээлээр баясгаж байдаг. Тэгвэл үе үеийн шилдэг балетмейстерүүдтэй уулзаж, ярилцах боломжийг маргааш олгохоор болж нээлттэй өдрийг зарлажээ. Монголын сонгодог урлагийн үзэгчдийн сэтгэлийг ариусгагч эгшиглэнт театрынхаа уран зүмбэрт алтан тайзыг хүн бүхэнд тэгшхэн заяадаггүй авьяас билэг, ур чадвар, уран бүтээлээрээ чимж яваа хүмүүс бол Балетмейстерүүд болон балетын жүжигчид юм. Тиймээс сонгодог урлагийн үзэгч та уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзаж, өөрийн сонирхсон асуултаа асууж, хамт зургаа авахуулах алтан боломжийг бүү алдаарай.

0 Сэтгэгдэл