ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Үхэлд хүргэх анорекси буюу хэт турах дон
Телевизийн алдартай хөтлөгч Пичес Гелдоф гэгч бүсгүй 2014 онд нас барж, эмч нар шалтгааныг нь тодорхойлох боломжгүй гэсэн ч найзууд нь түүнийг анорекси буюу хоол тэжээлээс татгалзах эмгэг туссан нь үхэлд хүргэлээ хэмээн тайлбарлаж байсан юм.Тэгвэл энэхүү аймшигт өвчний улмаас олон залуу бүсгүй нас барж, дэлхий нийтийг, ялангуяа загварын ертөнцийг үүнд анхаарал хандуулахыг сануулсан билээ. Мэдээж бүсгүй хүн бүрийн мөрөөдөл туранхай гоолиг биетэй байх. Гэхдээ мөрөөдөл хэрээс хэтэрч болохгүй гэдгийг доорх жишээ харуулж байна.


1. Английн сэтгүүлч, хөтлөгч, загвар өмсөгч 25 настай бүсгүй Пичес Гелдоф 2014 оны 4 дүгээр сард өөрийн гэртээ нас барсан байдалтай олдсон билээ. Түүний үхлийн шалтгааны хэт их турснаас үүдсэн хэмээн тайлбарласан байдаг. Найзууд Пичесийг сүүлийн жилүүдэд жүүсний дэглэм гээчийг хэтэрхий их шүтэн зөвхөн жимсний шүүсээр л хооллож байсан гэж баталдаг.


2. Бразилийн загвар өмсөгч Анна Каролина Рестон бол Жон Гальяногийн хувьд жинхэнэ хамтрагч нь байв. Харамсалтай нь таргалахгүй байх гэсэн чанд дүрмэндээ захирагдан зөвхөн алим, улаан лоолиор хооллож байсан загвар өмсөгч бүсгүй 22 насандаа өөд болсон юм. Түүний сүүлийн ажил нь “Giorgio Armani”-гийн сурталчилгаа байлаа. Хэдийгээр 174 см өндөртэй ч 40 кг-аас ч бага жинтэй түүнийг Giorgio Armani хамтран ажиллахыг урьсан байдаг.


3. Хила бол дэлхийн загварын ертөнцөд хөл тавьсан Израйлийн алдартай загвар өмсөгч юм. Тэрээр 21 наснаасаа эхлэн хэт турах хүсэлдээ автах болсон гэдэг ч ээж нь бүүр 13 наснаас нь эхэлсэн ч гэдэг. Харамсалтай нь түүний энэ хүсэл нь 34 насныхаа төрсөн өдрөөр ердөө 21 кг жинтэйгээр хорвоогийн мөнх бусыг үзэхэд хүргэсэн юм.


4. Эмч нарын анхаарлын төвд орж, багагүй судалгаа шинжилгээнийх нь бай болсон Мария, Кэтти хоёр бол ихэр. Тэдний хувьд хэн нь хамгийн туранхай нь вэ гэх уралдаан 22 жил үргэлжилж, эцэст нь хоёуланг нь үхэлд хүргэжээ.

5.2000 оны эхээр анорекси хэмээх энэ өвчнөөр маш олон загвар өмсөгч өвчилж, зарим нь амиа алдсан байдаг. Эгч дүү Луисель, Элиана Рамос нарыг нь энэ өвчин тойрсон. Эгч Элина нь Загварын долоо хоногийн тайзнаа алхаж байгаад ухаан алдаж, удалгүй нас барсан бол 18 настай охин дүү нь хагас жилийн дараа өнгөрсөн байдаг.


6. Франц охин Изабель Каро 13 наснаасаа анорекси буюу хоол тэжээлийг үзэн ядах сэтгэцийн өвчин тусжээ. Махлаг ээж нь охиноо өөр шигээ болгохгүй гэсэндээ хоол тэжээлийг нь багасгах, хөдөлгөөнийг нь хорих болсон нь охиныг үхэлд хөтөлсөн аж.
Нас биед хүрсэн ч 28 кг жинтэй түүнийг зурагчин Оливьеро Тоскани “Анорекси хэрэггүй” төсөлдөө оролцохыг хүссэнээр амьдралдаа фото модель болон цор ганц энэхүү зургийг авсан байна. Түүний гол зорилго нь загвар өмсөгчдөд хэтэрхий туранхай байх шалгуур тавихыг эсэргүүцэх байсан юм.
0 Сэтгэгдэл























