Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хоёр дүүдээ аав ээжийгээ орлодог 10 настай охин
Хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. Үлгэрт гардаг шиг адал явдал,  өрөө дүүрэн тоглоомтой байхыг мөрөөдөг нэгэн байхад, зарим нь ердөө л үеийнхэнтэй тоглохыг аз жаргал гэж боддог.
Тэгвэл 10 нас Сяо Ин охины хувьд аз жаргал гэдэг хоёр дүүгээ асрах гэнэ. Тэрээр хоёр дүүгийнхээ хувьд аав, ээжийгээ орлодог, асран хамгаалагч нь. 
Хүүхдүүдийн эцэг хорт хавдрын улмаас нас барсан бол ээж нь нэг л өдөр орхиод ор сураггүй алга болжээ.  Тэд Хятадын Нантана тосгонд амьдардаг.
 
Сяо гэртээ юу л хэрэгтэй байна бүхнийг өөрийн гараар хийж чаддаг. Тэр хоёр дүүдээ хоол бэлтгэж, хичээлийнх нь бэлтгэлийг хангаж явуулна. Орой нь дүү нарынхаа хичээлийг давтуулна. Охин хэзээ ч гар хумхин суудаггүй. Хэдийгээр аавынх нь ах хоёр дүүг нь өргөж авахыг хүссэн ч охин татгалзсан гэнэ. Тэр дүү нараа хүмүүжүүлж, өсгөж чадна гэдэгтээ итгэдэг учраас эцэг, эхдээ ч амлалт өгсөн гэж ярьдаг.
 
Охин хоёр дүүдээ шүдээ сайн угаахыг бас хичээлээ сайн хийхийг үргэлж захина. Хүүхдүүдийг авга ах нь тэднийг гэртээ амьдруулахаар авчирсан ч Сяо хоёр дүүтэйгээ нэг өрх болон тэдний хажууд амьдардаг.
Охин усанд явж, хоолоо хийж, хувцсаа угаана. Хэдийгээр борви бохисхийлгүй ажилтай байдаг ч тэр ангидаа хамгийн сайн сурдаг сурагч нь. 
 
Сяо охины хүндхэн амьдарлын талаар сургуулийн захиргаа мэдсэнээс хойш тэдэнд туслахаар хандив цуглуулах болсон байна. Өнөөдөр хүүхдүүдэд олон хүмүүс тусладаг учраас тэд хүнд амьдралыг үл ажран баяр баясгалантай амьдарч байна. 
 
Сяо хоолоо бэлтгэж байна
 Дүү нараа сургуулиас нь тосох эгч.
Хөвгүүдийг шүдээ зөв угааж сурахад эгч нь үргэлж туслана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан