Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“ИЛ ХААДЫН ЗАХИДАЛ” нээлтээ хийлээ

Урлаг судлалын ухааны докторант, уран бичээч Э.Ариунболд Үндэсний бичиг, соёлын өдрийг угтан, “ИЛ ХААДЫН ЗАХИДАЛ” сэдэвт уран бичлэгийн үзэсгэлэнгээ өнөөдөр Төрийн ордны Түүхийн музейд дэлгэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор зохион байгуулж буй уг үзэсгэлэнг ЕТГ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярт зориулан бидний өвөг дээдэс, алтан ургийн Их хаадаас Европын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүлж байна. Захидлуудыг уран бичлэг-дүрслэх урлагийн хэлбэрт оруулан, уран бүтээл болгосон хүн нь уран бичигч, урлаг судлаач, докторант Э.Ариунболд юм. Эзэн Чингис хааныг залгамжлагч их хаадын энэ захидлууд нь дэлхийд гайхагдсан бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй Монголын төрт ёсны аугаа уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримт. Энэ үзэсгэлэн нь захидлуудыг хуулбарлан цогцоор нь гаргаж байгаагаараа онцлогтой бөгөөд эх хэл, бичиг соёлоо олон нийтэд хүүхэд залууст бахархуулан таниулахад тустай юм" гэв.
Эзэнт гүрний хаадын гадаад бодлого болон ертөнцийг үзэх үзлийн тусгал болсон эдгээр захидал нь урлагийн бүтээл болохын сацуу түүхийн баримт болон үлдэж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Э.Ариунболд нь саяхан нийт Монгол туургатны дунд зохион байгуулагдсан “МИНИЙ МОНГОЛ БИЧИГ-2018” уралдааны Шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан. Түүнчлэн хүүхэд, залууст монгол бичиг зааж сурган, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлч юм. Үзэсгэлэн энэ сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан