Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Маргааш ”Түүхэн гавьяаны эзэд-Найрамдлын дуулал” тоглолттой

Ялалтын баярын уухай эхэллээ. Өчигдөр гэхэд л маршал Г.К.Жуковын талбайд "Бүрээн дуутай хороо" өдөрлөг болж, хурсан олон түмэн маршалын хөшөөнд цэцэг өргөж, дайнд оролцсон ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж, Цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжимд огшиж Эх орны дайны ялалтын 73 жилийн ойн мэндийг хүлээн авав.
Энэхүү өдөрлөгийн үеэр дайнд оролцсон Монголын мэргэжлийн урлагийн ганц байгууллага болох Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Ялалтын баярт зориулсан "Түүхэн гавьяаны эзэд-Найрамдлын дуулал" хүндэтгэлийн тоглолтын урилгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад дайчиддаа гардуулсан билээ.
Аугаа их Эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн "Түүхэн гавьяаны эзэд-Найрамдлын дуулал" тоглолт маргааш 18.00 цагт Офицеруудын ордонд болно.
Монголчууд баатарлаг түүхийг бүтээхийн зэрэгцээ хэзээ ч хувирашгүй үнэнч нөхөр байж чаддаг талаар өгүүлэх тоглолт хоёр хэсэгтэй аж.

0 Сэтгэгдэл