ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадын коммунист намын гишүүнд бүх насаар нь хорих ял оноолоо
БНХАУ /CNN/ БНХАУ-ын Коммунист намын нарийн бичгийн дарга, Чунцин хотын захирагч асан Сунь Чжэнцай авлигын хэрэгт холбогдон 2017 онд суудлаасаа буусан бөгөөд өнөөдөр Тань жин хотын дээд шүүхээс түүнд бүх насаар хорих ял оноожээ.
БНХАУ /CNN/ БНХАУ-ын Коммунист намын нарийн бичгийн дарга, Чунцин хотын захирагч асан Сунь Чжэнцай авлигын хэрэгт холбогдон 2017 онд суудлаасаа буусан бөгөөд өнөөдөр Тань жин хотын дээд шүүхээс түүнд бүх насаар хорих ял оноожээ.Сунь Чжэнцай шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөн давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр “Би чин сэтгэлээсээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, харамсч байна” хэмээжээ.
Тэрээр 2002-2017 онд төрийн албан тушаал хашихдаа 27 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг авлигын замаар авсан болох нь тогтоогдсон бөгөөд хэргээ хүлээсэн байна.
Энэ жил 54 настай Сунь Чжэнцай нь Коммунист намын нөлөө бүхий удирдагчдын нэг байсан бөгөөд Ши Зиньпин даргын ойрын зөвлөх, намын өндөр албан тушаалтнуудын залгамжлагч байхаар нэрлэгдэж байсан юм.
БНХАУ-ын дарга Ши Зиньпины тушаалаар 2012 оноос хойш намын дээд албан тушаалтантай холбогдох авлигын хэрэгт ноцтой анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд өдий хүртэл 1 сая орчим намын гишүүнийг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан арга хэмжээ авч эхэлсэн юм.
Энэхүү шийдвэрийг зарим шинжээчид Ши Зиньпин өөртэй нь өрсөлдөхүйц улстөрч, удирдагчдыг өөрийн замаас зайлуулах арга хэмээн таамаглаж байна.
Сунь Чжэнцайгаас өмнө БНХАУ-ын Худалдааны сайд асан Бо Силлай мөн авлигын хэргээр бүх насаараа шоронд хорих ял авсан аж.
0 Сэтгэгдэл























