Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятад өөрийн үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгчээ туршиж байна

Хятад зэвсэглэлээ сайжруулах, өөрсдөө үйлдвэрлэх талаар нэлээд ажиллаж буй. Ингээд өөрийн улсын үйлдвэрлэсэн нисэх онгоц тээгч хөлөгөө  өчигдөр өглөө альяны  хөлөг онгоц үйлдвэрлэлийн заводоос усанд тавин туршиж эхэллээ хэмээн мэдээллийн “Синьхуа” агентлаг дамжууллаа. Эхний ээлжинд хөлгийн  тэнцвэрт байдал, цахилгаан сүлжээ,  бусад тоноглолыг шалгах гэнэ.  Харин хөлгөө усанд хэдийн хугацаанд явуулж турших талаар мэдээлээгүй байна.

Үүний өмнө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хятад бас нисэх онгоц тээвэрлэгч 001А ангиллын нэг хөлөг усанд тавьсан байдаг. Энэ хөлгийг   2020 онд флотын зэвсэглэлд нийлүүлнэ хэмээн мэдээлсэн билээ.  Өнөөдөр Хятадын Тэнгисийн цэргийн хүчинд зөвлөлтийн нисэх онгоц тээвэрлэгч хүнд “Варяг” загвараар БНХАУ-д шинэчлэн тоноглосон ганц “Ляонин” хөлөг л явж байгаа юм. Үүнийг 1990-ээд оны сүүлчээр Украинаас худалдаж авсан юм хэмээн lenta.ru мэдээлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан