Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ИРАН УЛС ОЙРХИ ДОРНОДЫГ ЭЗЛЭН АВАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДСАН ГЭЖ МЭДЭГДЖЭЭ


ВАШИНГТОН. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах шийдвэр нь Иран улс Ойрхи Дорнодыг эзлэн авахаас урьдчилан сэргийлсэн юм гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн нөхцөлүүдийг АНУ дагаж мөрдөж байхад Иран улс маш зохимжгүй үйлдэл гаргаж байсан. Иран улс Ойрхи Дорнодыг ямар ч үнээр хамаагүй эрхшээлдээ оруулж авахыг оролдож байсан бол одоо ийм зүйл болохгүй” гэж тэрбээр тэмдэглэжээ.
 
Ираны цөмийн  хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа Д.Трамп энэ сарын 8-нд зарласан билээ. 2015 оны 6 дугаар сард НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц улс болон ХБНГУ, түүнчлэн Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг байгуулсан билээ. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хэмээх уг гэрээ ёсоор НҮБ, АНУ болон Европын Холбооны зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан