Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
Өнөөдрийн 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдэж, учирсан хохиролгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
НААДАМ-2025: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй
Тэтгэврийн зээлтэй иргэд орлогынхоо 84 хувийг зээлд өгч, 16 хувийг л амьжиргаандаа зарцуулдаг байсан

АНУ ЭСЯ-АА ИЕРУСАЛИМД НЭЭСНЭЭР ОЙРХИ ДОРНОДЫН БАЙДЛЫГ УЛАМ ТОГТВОРГҮЙ БОЛГОЖ БАЙНА
РАМАЛЛА. /Синьхуа/. АНУ Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлсэн нь Ойрхи Дорнодын байдлыг тогтворжуулах нь битгий хэл улам бүр тогтворгүй болгоход хүргэж байна гэж Палестины шинжээчид үзэж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Иерусалимд АНУ-ын ЭСЯ-ыг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа өчигдөр үдээс хойш болсон бөгөөд уг арга хэмжээнд Израиль болон АНУ-ын албаны хүмүүс оролцсон билээ. Уг ёслолыг болж байхад Газын зурваст палестинчууд эсэргүүцлээ илэрхийлж, улмаар палестинчууд болоод Израилийн аюулаас хамгаалах хүчнийхний хооронд мөргөлдөөн болсны улмаас 50 гаруй хүн амиа алдсан юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр зарлаж, Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Өчигдөр болсон ЭСЯ-ны нээлтийн ёслолд 800 орчим төлөөлөгч, оролцжээ. ЭСЯ-ны нээлтийн ёслолд нийтдээ 86 орны Элчин сайдыг урьсан боловч тэдний 40 орчим нь урилгыг хүлээн авсан байна.
Палестины шинжээчид хэлэхдээ “Араб, лалын ертөнц болоод олон улсын хамтын нийгэмлэг тэр чигээрээ эсэргүүцэж байхад АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэсэн нь палестинчууд болоод израильчуудын харилцааг улам бүр хөндийрүүлж, тасалдаад буй Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээг сэргээх ажилд саад учруулж байна” гэжээ.
Энэ оны гуравдугаар сарын 30-наас хойш палестинчууд Газын зурвас-Израилийн хил орчмын бүсэд долоо хоног тутам жагсаал хийсээр байгаа байгаа юм. Жагсаал эхэлснээс хойш Израилийн аюулаас хамгаалах хүчнийхний бууны суманд 100 орчим палестин хүн өртөн амиа алдаад байгаа аж.
Өчигдөр Иерусалимд АНУ-ын ЭСЯ-ны нээлтийн ёслол болсонтой холбоотойгоор палестинчууд эсэргүүцлийн жагсаал хийх үеэр Израилийн хүчийнхэн гал нээн 55 хүн, тэдний дотор зургаан хүүхдийн аминд хүрчээ. Мөн палестинчууд болон Израилийн хүчнийхний мөргөлдөөний үеэр 1700 орчим хүн шархдаж, гэмтэж бэртсэн гэж Палестины ЭМЯ мэдэгджээ.
“АНУ Иерусалим руу ЭСЯ-аа нүүлгэн шилжүүлж байгаа нь Израилийн түрэмгийллийг дэмжиж, Ойрхи Дорнодын байдлыг улам бүр тогтворгүй болгож буй хэрэг. Д.Трампын энэ шийдвэр нь Палестин болон Израиль хоорондын энхийн хэлэлцээнд саад болно уу гэхээс тус болохгүй гэдэг нь тодорхой байна” гэж Палестины улс төрийн шинжээч Хани Аль-Масри ярьсан байна.
ЭСЯ-ны нээлтийн ёслолын үеэр илгээсэн мэндчилгээндээ Д.Трамп “Тель-Авиваас Иерусалим руу АНУ-ын ЭСЯ-ыг нүүлгэн шилжүүлэх энэ мөчийг удаан хүлээлээ. Израиль ба Палестины хооронд энхийн хэлэлцээр байгуулахыг Цагаан ордон эрмэлзсээр байна” гэжээ. Мөн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ЭСЯ-ны нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ “Өнөөдөр энх тайвныг цогцлоох гайхамшигтай өдөр тохиож байна” гэсэн юм.
"АНУ ЭСЯ-аа Иерусалим руу шилжүүлсний улмаас палестинчууд болоод израильчуудын хооронд мөргөлдөөн болж, олон хүний амь үрэгдэж байхад тэд чухам юу яриад байгааг би ойлгосонгүй. Д.Трампын энэ шийдвэрийн улмаас палестинчууд болон израильчуудын харилцаа улам хурцдаж, бүс нутгийн байдал тогтворгүй болох төлөвтэй байна" гэж шинжээч Аль-Масри анхааруулсан байна.
Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ. Иерусалимын асуудлаарх Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих