Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Наадмын нээлт 1 цаг 40 минут үргэлжилнэ

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан билээ. Баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооноос санал болгосны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар энэ жилийн улсын наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, ерөнхий продюссерээр эдгээр уран бүтээлчдийг баталсныг албан ёсоор мэдэгдэн уран бүтээлийн амжилт хүссэн.
Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил 3 дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.
Монгол Улсын Шадар сайд наадмын нээлт агуулга төгс, сүрлэг сайхан болвол монгол түмэн билэгшээн омогшдогийг онцлоод энэ жилийн хувьд ард түмнийхээ эв эе, эв нэгдлийг товойлгосон шилмэл бүтээлийн цогцыг Та нөхдөөс хүлээх болно гэлээ.
Сонирхуулахад наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт 1 цаг 20 минутад багтах ажээ.
Энэ жил наадмын урлагийн арга хэмжээний ерөнхий продюссэрээр сонгогдсон урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл өмнө нь төрийн хүндэтгэлийн концертыг 2 удаа найруулж байжээ.

0 Сэтгэгдэл