Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Умард Солонгосын төлөөлөгч Нью-Йоркт айлчлав

 
Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль Нью-Йорк хотод айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзсан тухай телевизийн “CNN” суваг мэдээлэв.
 
Тус телевизийн мэдээлснээр, талууд хоёр удаа уулзалт хийх аж. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэтийн төлөвийг хэлэлцэх юм.
 
АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь баталгаатай, эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулахыг оролдож байгаа бол Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг алхам алхмаар шат дараалсан байдлаар авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан