Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Осакап хүчтэй газар хөдөллөө

Японы Осака хотод болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн тухай “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Хана нурсны улмаас 9 настай охин болон өндөр настай эрэгтэй, бас нэг эрэгтэй хүн номын тавиурт дарагдан нас баржээ. Бэртэж гэмтсэн олон арван хүнийг эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд гал сөнөөгчид Осакагийн хойд хэсэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байгаа гэнэ.

Тус мужийн зарим хэсэгт хоолой задарсны улмаас замууд усаар бүрхэгдээд байгаа бөгөөд одоогийн байдлаар цахилгаан шатанд гацсан гэх 14 тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Эцэг эхчүүд хүүхдээ авах хүсэлтэй байгаагийн улмаас зарим дунд сургууль түр хаагджээ.

Зэргэлдээ оршдог Фукуй мужийн удирдлагуудын мэдээлснээр, тус мужийн мэргэжилтнүүд цөмийн бүх реактороо шалгаж үзэхэд ямар нэгэн асуудал гараагүй аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан