МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Б.Батбаатарын “Нутаг тандаа” тоглолт амжилттай болжээ

Цэргийн чуулгаас төрсөн отгон гавьяат Б.Батбаатар өөрийг нь өлгийдөн авсан, ажил амьдралын гарааг нь заасан, амжилт бүтээл, алдаа оноо бүрт нь чин зүрхнээсээ хамт байсаар өнөөг хүрсэн төрж өссөн нутаг ус, уугуул ард түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлэн энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Нутаг тандаа” хүндэтгэлийн тоглолтоо гурвантаа өргөн барьжээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, Монгол улсын гавьяат жүжигчин Баянбилэгийн Батбаатар хэмээх энэ авьяаслаг залууд нутагус нь, ард түмэн нь аав ижий шиг нь дэндүү хайртай, авьяас билгийг нь бишрэн хүндэтгэдэг, алдар хүндийн оргилд төвөггүйхэн өөрөө гарсаар байх хүү гэдэгт эргэлзэхгүй итгэдэг ажээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй Засаг даргын тамгын газрынхан гавьяат хүүгээ, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгынхныг хүндэтгэл дүүрэн хүлээн авч, “Сэлэнгийн долгио” чуулгад болсон зохион байгуулалтын ажлыг өндөр хэмжээнд хийлээ. “Нутаг тандаа” тоглолт нь дуучин болон үзэгчдийн хоорондох амьд халуун харилцаа, нижигнэсэн алга ташилт, дуу бүрийг даган түрэх уухай, дуучны зүгээс үзүүлэх гүн хүндэтгэлээр хөглөгдсөн ер бусын уур амьсгалтай байлаа. Ийм байдал түүний төрсөн нутаг Зүүнбүрэн сумын Соёлын төвд ч үргэлжиллээ. Зүүнбүрэн сумын Засаг дарга Бадрал ч мөн урлагт чин сэтгэлтэй, уран бүтээлчийн зовлон жаргалыг ойлгодог, мэдэрдэг залуу байлаа.
Эх орны минь хоймор нутаг, үр тарианы халиурсан өлгий орон, өргөн Сэлэнгэ мөрний эмжээрлэсэн ундарга Сэлэнгэ аймгийн ард түмэн, нутгийн удирдлага гавьяатдаа хүндэтгэл үзүүлсэн төдийгүй нутгийн харьяат, цэргийн чуулгын тоглолтын хувцасны нярав А.Энхзаяа, хөгжимчин Н.Мөнхтуяа, дуучин С.Бүрэнжаргал нарт хүндэтгэл үзүүлж, Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан байна.
Ийнхүү хүндэтгэл хайр бялхсан, идээ будаа цалгисан, дуу хуур өрнөсөн, алга ташилт, баярын нулимстай шадарласан, цөөдсөн юм шиг үзвэрийн танхим битүү дүүрэн гурван удаагийн “Нутаг тандаа” тоглолтыг үзсэн хүн насан туршийн сайхан дурсамжтай, сонин хачныг нь сонссон хүн хавь ойрдоо ярих яриатай болж өнгөрлөө. Сэлэнгэ нутгаар гавьяаттайгаа хамт зорчсон цэргийн чуулгын уран бүтээлчдийн хувьд ч мартагдашгүй сайхан аялан тоглолт болсон аж.

0 Сэтгэгдэл