Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Хятадын шилдэг 10 киног үнэгүй үзэх боломж танд ч бий

  

“Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд манай улсад болж буй. Энэ соёлын өдрүүдийн арга хэмжээний нэг хэсэг болох “Хятадын кино өдрүүд” мягмар гарагт ”Их Шанхай” киногоор нээлтээ хийсэн билээ. Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх кино өдрүүдээр Хятадад орлогоороо тэргүүлдэг “Их хотын хайр”, “Хүн загас”, “Надтай гэрлээч”, “Хайр нэхсэн зүүд”, “Зурагчин хүү”, “Шулам дарсан үлгэр”, “Тансаг ламын үлгэр” зэрэг арван киног “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Өргөө”, “Соёмбо” “Icinema” кино театруудын дэлгэцнээ үнэ төлбөргүйгээр гаргах юм. 10 шилдэг киноны 5 нь халх аялга, 5 нь Өвөрмонгол дуу оруулалттайгаар үзэгчдэд хүрэх бөгөөд эх хятад хэлнээс нь шууд монгол хэл рүү хөрвүүлж, алтан үеийн орчуулгын киноны стандартаар ам барьж дуу оруулсан болохоор үзэхэд илүү амттай байх болно хэмээн дуу оруулагч нар нь уламжилсныг дуулгахад таатай байна.

Мөн кино өдрүүдийн хүрээнд Монгол, Хятадын кино урлагийн хамтын ажиллагааг эхлүүлж Өвөрмонголын кино группийн хамт олон Улаанбаатар хотын таван кино театртай хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулсан юм. Ингэснээр хоёр орны кино урлагийн уран бүтээлчид цаашид хамтарч кино хийх, театрууд нь киногоо солилцох, хамтарч кино орчуулах зэрэг бүхий л шат дамжлагыг хамтдаа хийх нөхцөл боломж бүрдэв.

      

Мөн ТВ2 телевизэд Хятадын шилдэг олон ангит “Дэггүй аав” киног бэлэглэсэн гээд энэ удаагийн Хятадын кино өдрүүдин арга хэмжээ хоёр улсын найрамдлын хэлхээ холбоог улам бататгаж өгөв. Энэ дашрамд сонирхуулахад, маргааш найруулагч Янь Фэй, Пөн Да Мо нарын “Хайр нэхсэн зүүд” нэртэй инээдэм, адал явдалт киног 19:00 цагаас, найруулагч Жун Жы Шиний бүтээл “Шидэт бийрт зураач хүү” адал явдалт, 3D хүүхэлдэйн киног 15:00 цагаас үзэх боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан