Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ХОККАЙДОД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ 2 ХҮН НАС БАРЛАА

    

Өчигдөр дөнгөж хар салхи өнгөрч байхад залгуулаад Хоккайдод өглөөний 03:08 минутанд 6,7 баллын газар хөдлөлт боллоо.
Одоогийн байдлаар 2.95 сая гаруй хэрэглэгч /айл өрх,компани гэх мэт/ нарт цахилгаан очихгүй тасарсан байгаа юм байна. 
Уул нурж,байшин барилга их хэмжээгээр эвдэрч хэмхэрч, зам хагарч хуваагдсан байдалтай ба гамшигт өртсөн хүний тоо болон хохиролын хэмжээг нарийн тодорхойлох боломжгүй байгааг Японы засгийн газраас мэдээллээ.
10 цагийн байдлаар 127 хүн бэртэж гэмтэж,39 хүн аюулгүй байгааг тодорхойлж чадаагүй ,2 хүн нас барсан ерөнхий тоо байгаа хэдий ч Абэ Шинзо ерөнхий сайд хүний амь насыг 1- рт тавьж аврах үйл ажиллагааг улам эрчимжүүлэх үүргийг цэрэг цагдаа ,онцгой байдлын газарт өгчээ.
4000 гаруй тусгай цэргийн албан хаагчид ажиллаж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүйн улмаас нэмж 2500 гаруй өөрийгөө хамгаалах цэргийн албан хаагч нарыг явуулахаар болж байгаа юм байна.
Японы NTT цахилгаан холбооны компани Хоккайдод болсон газар хөдлөлтийн дараа гар утасны сүлжээ тасарсан учир түр хугацаанд олон нийтийн утасны сүлжээгээ үнэгүй болгожээ. Гудамжинд ,хаа нэгтэй тавьсан байдаг утас л гэсэн үг л дэ.
/Цаг минут өнгөрөх тусам хохиролын тоо ,гамшигт өрсөн хүний тоо улам нэмэгдэх магадлалтай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан