Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“Талын дуу хоолой” таван жилийн ойн баяраа монголчуудтайгаа тэмдэглэлээ

Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын “Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жил-Нэг бүс нэг зам” сэдвийн дор өрнөсөн Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын үеэр гүн сэтгэгдэл төрүүлсэн хамт олон яах аргагүй Хөх хотын “Талын дуу хоолой радио”-гийнхон байж билээ. Ямар ч сэдвээр мэтгэлзэх чадвартай, сэтгүүлч хүнд байх бүхий л эрхэм чанарыг цогцлоож чадсан тус радиогийн хамт олон өнөөдөр таван жилийн ойн баяраа уншигчидтайгаа мөн хамтран ажилладаг “Шинэ долгион FM 107.5, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчид, уран бүтээлчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээ нь “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болж зохион байгуулагдсан нь энэ.

“Талын дуу хоолой” радио нь 2013 онд нэвтрүүлгээ эхлүүлснээс хойш Хятад, Монгол хоёр орны найрамдлын нандин гүүр болж, Монгол Улсын болон ӨМӨЗО-ы харилцаа холбоог ахиулж, хоёр талын ард түмний итгэл сэтгэлийн холбоо болсоор ирсэн билээ. Тус радиогийн нэвтрүүлгүүд нь манай сонсогчдод Хятад орныг танин мэдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Тухайлбал, манай сонсогчдод зориулж улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын сонин сайхныг халх аялгуугаар мэдээллээ хүргэж ирсний сацуу “Мэдээ, мэдээлэл”, “Солонго”, “Тэнгэрлэг эгшиг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, “Эрүүл бие саруул ухаан”, “Энх мэндийн хөөрөг” зэрэг найман тусгай хөтөлбөр бэлтгэн хүргэдэг юм. Эдгээр нийтлэл нэвтрүүлгээ Улаанбаатар хотод өдөр бүр найман цагийн турш “Шинэ долгион FM 107.5 радиогоор дамжуулахын зэрэгцээ Өвөрмонголын радио телевиз хорооны “Мөнх тэнгэр” интернэтээр бүх сонсогчдодоо давхар хүргэдэг байгаа. Тэдний бэлтгэн хүргэдэг зарим нэвтрүүлэг нь манай Улаанбаатарын сонсогчдод хэдийнэ танил болсон байдаг.

Таван жилийн ойн баярт ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, Өвөрмонголын радио, телевизийн дэд захирал Энхбаяр, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Үндэсбат, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал, Хятадын Соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана, “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан нараас гадна Монголын хэвлэл мэдээллийнхэн оролцов.  

Оролцсон зочид, төлөөлөгчид “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийн тухай санал бодлоо чөлөөтэй солилцсоноос гадна тэдэнд баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

Арга хэмжээний эхэнд Өвөрмонголын радио, телевизийн дэд захирал Энхбаяр үг хэлсэн юм. Тэрээр “Өнөөдөр хурим найр хийхэд их сайн өдөр юм байна. Мөн төрсөн өдрөө тэмдэглэхэд их тохиромжтой сайхан өдөр юм гэж бодож байна. Талын дуу хоолой радиогийн таван жилийн ойг “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нэг том ажлын нэг болгосон байгаа. Засгийн газраас маань ч гэсэн их чухалчилж үзсэн” гэж байсан юм.

Түүний дараагаар таван жилийн ойн баяраа хийж буй тус радиогийн түшиг тулгуур нь болсон, гэр бүлээр бол аав хэмээн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж яваа Баясгалан захирал ирсэн зочид, төлөөлөгчдөдөө хандан үг хэлэв.

“Өгөөж баян намар цаг айлчлан ирж, дэлгэр баярын өдөр хоног үргэлжилж байгаа энэ сайхан өдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. Бид тав дахь намраа мэдээ, мэдээллийг та бүхэндээ агаарын цэнхэр долгионоор дамжуулж хүргэж байгаадаа баяртай байгаа. Талархсан, баярласан сэтгэлийн минь гэрч нь болж буй та бүхэндээ энэ өдрийн баярын мэнд хүргэе. “Талын дуу хоолой”-гийнхон маань тал шигээ уудам монголчууддаа зориулж Өвөрмонгол орон, Хятад улсын тухай танин мэдэхүйн болоод соёл, зан заншлын тухай мэдээ, мэдээлэл хүргэдэг билээ. Монголын сонсогчид маань ч гэсэн бидний бэлтгэсэн мэдээ, мэдээллийг сонсчихсон, аль хэдийнэ мэддэг болчихсон байна. Родио нэвтрүүлэг гэдэг нь сонсогчдын мэдээллийн гүүр юм. Энэ үүргээ бид амжилттай биелүүлж, жилээс жилд ахин дэвшиж байна. Мөн Монголынхоо сонсогчдын эрх ашиг, эрэлт хэрэгцээг хангах том зорилт тавин ажиллаж буй. Энэ үүргээ ч биелүүлсээр яваа. Өвөрмонголын хөгжил дэвшил, соёл, боловсрол хамтын найрсаг харилцаа, ирээдүйн хамтын ажиллагааныхаа тухай сонсогчдодоо хүргэсээр байгаа билээ. Монголчуудаас маань бидэнд хандаж илгээсэн захидал, хүсэлт жил ирэх бүр нэмэгдэж байгаад талархаж буйгаа энэ дашрамд бас хэлмээр байна. Мөн бид жил бүр Улаанбаатарынхаа сонсогчдод зориулж уулзалт хийдэг байгаа. Уулзалтад ирсэн сонсогчдын маань санал, сэтгэгдэл бидэнд их дэмжлэг болдог. Тиймээс сонсогчдодоо мөн таван жилийн ойн баярын мэнд дэвшүүлье” гэв.

Энэхүү баярын хүндтэй зочны нэг нь яах аргагүй  ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян байв. Тэрээр “Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа та бүхэндээ баяр хүргэж байна. Мөн энэ дашрамд “Шинэ долгион FM 107.5 радиогийн хамт олонд ч гэсэн талархал илэрхийлмээр байна. Манай хоёр орон бол уул усаараа залгагдаж буй сайн түнш, сайн найзууд юм. Хоёр орны удирдлагууд хэдэнтээ уулзаж, хамтарч ажиллах шинэ цаг үеийг нээсэн билээ. Тиймээс хоёр орны ард түмний нөхөрлөл улам батжина гэж бодож байна. Мөн “Талын дуу хоолой” радио монголчуудад Хятад орныг, Өвөрмонголыг танин мэдэж ойлгох цонх, гүүр нь болж буйд туйлын их баяртай байгаа” гэсэн юм.

Ямартай ч дуу хууртай, хамтарч ажилладаг байгууллага, үзэг нэгт нөхдийнхөө сэтгэлийн утсыг хөндөж чадсан, санал бодлоо чөлөөтэй солилцсон таван жилийн ойн баяр амжилттай өндөрлөлөө.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан