Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“ӨӨРӨӨС ЭХЛЭХ АМЬДРАЛ” номын хуримтай

 РТДС дээр өнөөдөр нэгэн сонхирхолтой хүний номын хурим болох гэж байна. Тодруулбал, сэтгүүлзүйн салбарт хагас зуун жил ажиллахдаа удирдах албан тушаал хашилгүй, гагцхүү бичиж туурвих, дэлгэцэнд мөнхлөх, сонорт хүргэх сэтгүүлчийн хөдөлмөрөө л гүйцэтгэж үнэнч байж ирсэн Д.Амбасэлмаа гуайн амьдрал, уран бүтээлийн түүхээр бичигдсэн “ӨӨРӨӨС ЭХЛЭХ АМЬДРАЛ” номын нээлт болно. Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч, арагш биш урагш тэмүүлж явсан гал цогтой эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн онцлогоос илүү эмээгийнхээ хувь хүнийх нь онцлог, эмээ хүн, ээж хүн, эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулахыг зорьж түүний зээ охин сэтгүүлч Б.Саруул шинэ ном гаргасан нь энэ. Номын нээлт 11:00 цагт эхлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан